Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээн Монгол улсад зохион байгуулагдахад аравхан хоног үлдээд байгаа билээ. Тэгвэл тус тэмцээний албан ёсны хэвлэлийн бага хурал яг одоо GRAND HILL зочид буудалд болж байна.
“Face of beauty international” миссийн тэмцээний Монгол талын шүүгч хэн байх нь өнөөдрийг хүртэл нууц байсан. Тэгвэл тэмцээний шүүгчдийн нэг нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин болохыг "Mongolian Beauty Association"-аас албан ёсоор мэдэгдлээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс буюу 60 гаруй орны миссүүд хүрэлцэн ирж гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөхөөс гадна П.Анужин шүүгчээр ажиллаж тус тэмцээний бас нэгэн тод өнгө байх нь дамжиггүй биз.