Авто машин худалдааны "Да Хүрээ" захын хамт олон, автомашин, сэлбэгийн худалдаа эрхлэгчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд "эрх баригчид тэдний эрхийг зөрчиж байна" гэж үзэж байна.
Да Хүрээ захын хамт олон "Да Хүрээ зах болон зах дээр худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийн эрх сүүлийн хоёр жил албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдөж, ихээхэн дарамт шахалтанд өртөж, бизнес нь эрсдэлд орж байна.
Жишээлбэл Нийслэлийн өмчийн харилцааны газраас удаа дараа үйл ажиллагаагаа зогсоо эс бөгөөс газрын чинь гэрчилгээг хүчингүй болгоно гэсэн хууль бус мэдэгдлийг манай байгууллагад ирүүлж байна.
Түүнчлэн манай захыг нүүсэн мэтээр хэвлэл мэдээллээр худал мэдээлэл цацаж, компанид ч мөн адил байнгын дарамт шахалт үзүүлж байна. Захын ойр орчимд байсан төрийн үйлчилгээ, банкууд, даатгал, нотариатыг нүүлгэн манай нэг цэгийн үйлчилгээг тараасан.
Ямар ч тооцоо судалгаагүй, бизнес төлөвлөгөөгүй, байгаль орчны үнэлгээ хийхгүйгээр, цэвэрлэх байгууламжийн дэргэд барьж байгаа Авто худалдааны цогцолбор газарт монополь байдал үүсгэхийн тулд Төрийн нэр барин, албан тушаалаа ашиглан бидний үйл ажиллагааг хууль бусаар зогсоохийн тулд эрх баригчид хууль зөрчин албадлага хийх хууль зөрчсөн ухуулага сурталчилгаа явуулж бидний нэр төрд халдаж байна" гэлээ.
Түүнчлэн уг зах дээр үйлчилгээ эрхэлдэг бизнес эрхлэгчдын төлөөлөл:
"Сайд нар өөрсдөө шинэ Авто худалдааны цогцолбор руу /цэвэрлэх байгууламжийн дэргэд/ очихдоо маск зүүдэг. Гэтэл хүн битгий хэл мал тогтохгүй тийм газар бидний нүүж очоод, өдрийн найман цаг, жилийн 365 хоног ажиллаж амьдар гэж тулгаж байна. Бид үүнийг нь хүлээж авахад үнэхээр хүндрэлтэй.
Яагаад заавал хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан энэ олон хүмүүсийг хотын нэг захаас нөгөө зах руу нүүлгэх гээд байгаа юм. "Да Хүрээ" зах дээр худалдаа үйлчилгээ эрхэлж буй хүмүүсийн дийлэнх хувь нь ажил амьдрал, үр хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгээс эхлээд бүгдийг нь Баянзүрх дүүрэгт төвлөрүүлж амьдардаг. Улаанбаатар хотын замын хөдөлгөөн хамгийн сийрэг байдаг газар бид ажиллаж амьдардаг.
Бид хуулийн дагуу худалдаа эрхлэх орчноо цэвэр цэмцгэр байлгаж үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс ард түмэндээ хэлэхэд Да Хүрээ зах нүүгээгүй байгаа шүү. Ерөөсөө цаашдаа нүүхгүй, нүүх боломж ч байхгүй гэдгийг хэлмээр байна" гэлээ.