“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Даншиг наадмын үеэр өнөөдөр 420 уран нугараач оролцсон “Уул усны домог” тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа болж өндөрлөлөө.
Зөвхөн Монголд л харж болох хамгийн олон уран нугараачдын энэхүү нэгдсэн тоглолтыг Гиннесийн амжилтанд бүртгүүлэх гэж байгаа билээ. Энэ тоог Монголын нэрийг олон улсад уран нугаралтаар гаргахын тулд Гинесийн номын шаардлагаар авсан бөгөөд манай улсад л хамгийн олон нугараач бэлтгэгддэг юм байна.
Уран нугараачдын багийг Төрийн шагналт, Ардын Жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу ахалж, бэлтгэл хийлгэсэн бол тоглолтын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга, МУСТА Р.Мөнхсайхан ажиллалаа.
"Уул усны домог" тоглолтод дэлхийд алдартай Нарны циркийн “O” шоунд оролцож байгаа олон улсад гялалзаж байгаа уран нугаралтын одод оролцлоо.
АНУ-ын Лас Вегаст тоглогдож байгаа “О” шоуны дасгалжуулагч багш Монголын анхны хос нугараачдын нэг, "Монте Карло"-оос хамгийн анхны шагналыг эх орондоо авчирсан Ж.Эрдэнэчимэг, 1990 онд Парис хотоос Тагтаатай нугаралтаар мөнгөн медаль авчирч байсан Ундармаа, одоо АНУ-д ажиллаж амьдарч байгаа нугараач Н.Тунгалаг нар оролцсон юм.
Мөн
- Үндэсний циркийн дэргэдэх Уран нугаралтын дугуйлан,
- Шинэ цирк төвийн дэргэдэх “Отгоо” студи,
- Нугаралтын “X-Roses” студи,
- Хаан банкны дэргэдэх “Акработын төв”,
- Циркийн хөгжил төвийн нугараачид,
- Улаанбаатар чуулгын нугараачид,
- Дархан хотын “Шонхоодой” цирк,
- Эрдэнэтээс ““Эрдэнэс”,
- “Увидас” дугуйлан,
- Дундговь аймгаас “Сондор”,
- Дорноговь аймгаас “Дорнын уянга” гээд нийт уран нугаралтын 20 студийн 420 уран нугараач, жүжигчид оролцов.