Монголын ноолууран хувцасны зах зээлд тэргүүлэгч “Говь” ХК өнгөрөгч амралтын өдрүүдэд “Гэр бүлийн хямдралд тавтай морилно уу” уриатай “Weekend Sale” зохион байгуулж, 70% хүртэлх хямдрал зарласан билээ.
Бид тус хямдралын үеэр ажиллах хүчээ бүрэн байлгаагүйн улмаас хүн бүрт хүрч үйлчилж чадаагүй, мөн авто зогсоолын зохион байгуулалтыг нарийн төлөвлөөгүйгээс дэлгүүрийн гадаа дараалал үүссэн, хямдралын барааны хэсгийг бага талбайд зохион байгуулсан нь дараалал үүсэх шалтгаан болсон зэрэг дутагдал гаргасан тул “Говь” ХК-ний “Борлуулалтын газар” нийт хэрэглэгчдээсээ уучлалт хүсч байна.
Бид хэрэглэгчдийнхээ шүүмжлэлийг хүлээн авч алдаа дутагдлаа засч, ажиллах хүчээ нэмэн, авто машины зогсоолыг тусгайлан зохион байгуулж, хямдралын барааны талбайг илүү томруулснаар “Weekend Sale 2”-ийг зарлахаар шийдвэрлэлээ.
Энэ удаад, өмнөх “Weekend sale”-ээр дууссан хямдралтай бараануудыг нөхөх зохилгоор нэмж 100 гаруй төрлийн барааг хямдруулах болно. Ингэснээр Монголын ноолууран хувцасны зах зээлд өмнө нь хэзээ ч байгаагүй хамгийн том хямдралыг танд дахин санал болгохоор бэлдэж байна.
“Weekend Sale 2” урамшуулалт худалдаа ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд болох тул та бүхэн амралтын өдрүүдэд гэр бүлээрээ дахин ирж, авч чадаагүй бараануудаа сонгон аваарай. Тун удахгүй та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.
“Монгол хүн бүр дулаан хувцаслаж, эрүүл байг”
“Говь” ХК-ний Борлуулалтын газар