Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж буй “Рэкетир 2” киноны Монгол дахь албан ёсны нээлт өнөөдөр 20.00 цагаас Гэгээнтэн, маргааш Өргөө 1 кинотеатрт 19.00 цагаас болох гэж байна.
Тэгвэл киноны нээлтэд оролцохоор “Рэкетир 1” киноны гол дүрийн жүжигчин Мурат Бисенбин /Руслан/ болон “Рэкетир 2” киноны гол дүрийн жүжигчин Саят Исембаев /Саян/, “Сатай” фильмийн гүйцэтгэх захирал Анна Чакиртова нар ирлээ.
Тэд өнөөдөр 12.30 минутын үед Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан юм.

Гадаадын киноны гол дүрийн жүжигчид киноныхоо нээлтэд албан ёсоор хүрэлцэн ирж буй анхны тохиолдол энэ болж байна. Иймээс ч зохион байгуулагчид энэ удаагийн арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч ажилласан нь ажиглагдаж байлаа.
Монголын кино урлагийг гадны зах зээлд гаргах зорилготой ажиллаж буй "Тэнгэрийн Модун" ТББ, "Брат брэнд", "Хас медиа" энтертайментын хамт олныхон Казахстаны жүжигчдийг тосож авч, хүндэтгэл үзүүлэн 30 гаруй автомашинаар цуваа болон явсан юм.
Үүний дараа "Рэкетир" киноны гол дүрийн жүжигчид болон "Тэнгэрийн Модун" ТББ-ынхан хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэр тус киноны гол дүрийн жүжигчин Саят Исембаевтай цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө Монголд тавтай морилно уу. Монголд газардсаныхаа дараах анхны сэтгэгдэлээсээ хуваалцаач?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Биднийг 30 гаруй автомашины цуваагаар хүлээж авсан нь үнэхээр санаанд оромгүй явдал байлаа. Манай Ерөнхийлөгч Назарбаев хүртэл ийм сүртэй цуваагаар явж үзээгүй байх шүү. Сэтгэгдэл өндөр байна. Зохион байгуулагчиддаа баярлалаа.
-"Рэкетир" киноны найман жилийн дараа ийнхүү хоёр дахь ангиа хийлээ. Найруулагч анх таньд Рэкетир киноны хоёр дахь ангид тоглох санал тавихад та шууд зөвшөөрсөн үү?
-Тийм ээ, би кино зохиолтойгоо ч танилцаа ч үгүй байхдаа Рэкетир киноны хоёрдугаар ангид тоглох зөвшөөрлөө өгсөн. Яагаад гэвэл киноны маань эхний анги 2007 онд дэлгэцнээ гарснаас хойш учир битүүлэг төгсдөг. Тиймээс ч үзэгчдийн дунд маш их хүлээлт үүсгэж байсан.
-Киноны өмнөх анги үзэгчдийг байлдан дагуулж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин хоёрдугаар анги нь одоогийн байдлаар Казахстан, Киргиз, Буриад, Якутад нээлтээ хийгээд байгаа. Үзэгчдийн хүлээлтийг эвдэж чадсан гэж та бодож байна уу?
-Рэкетир киноны хоёр дахь хэсгийг өмнөх ангиасаа дутхааргүй хийхийн төлөө бид бүгд хичээн ажилласан. Кино маань ямар болсныг үзэгч та бүхэн л дүгнэх байх.
-Киноны хоёрдугаар анги үйл явдал 10 жил өнгөрсөн, Русланы үнэнч туслах байсан Саян бохир ертөнцөөс холдон амьдралаа шинэ хуудаснаас эхэлсэн гэдгээр эхэлдэг. Арван жилийн хугацаанд Саяны дүр хэрхэн өөрчлөгддөг вэ?
-Энэ 10 жилийн хугацаанд Саяны хувьд хамгийн үнэтэй зүйл нь гэр бүл болдог. Тэрбээр амар хялбар олсон амьдрал ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ухаардаг. Гэсэн хэдий ч Саян амьдралынхаа бараан үе рүү эргэн очихоос өөр аргагүй байдалд хүрдэг.
-Баярлалаа. Амжилт хүсье.
-Монголын ард түмэнд ч гэсэн баярласнаа илэрхийлье.
Түүнчлэн "Рэкетир1" киноны гол дүрийн жүжигчин, бидний хэлж заншсанаар Руслан буюу Мурат Бисенбин "Монголд анх удаа ирж байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Халуун дотно хүлээж авсан Монголын ахан дүүстээ баярлалаа. Бид цус нэгт ахан дүүс гэж би боддог. Үүнээс хойш би Монголд очиж байсан гэдгээ хаана ч бардам хэлж чадна" гэж хэллээ.
Тэнгэрийн Модун ТББ болон "Сатай" фильм хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Энэ нь Монгол, Казахстаны харилцааг сайжруулах, хамтын уран бүтээл хийх, туршлага хуваалцах, контент солилцох, кино наадам зохион байгуулах зэрэг ач холбогдолтой юм.
Дашрамд хэлэхэд "Рэкетир 2" киноны мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр GoGo News Agency хамтран ажиллаж байна.