Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Уг хуулиар иргэд бүхий л үйлчилгээ, худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийг татварын буцаалт хэлбэрээр эргүүлэн авах, мөн бараа үйлчилгээ авсан баримтаа хадгалан сугалаанд оролцох эрхтэй болсон.
Үүний тулд том, жижиг бүхий л аж ахуйн нэгж, жижиг бизнес эрхлэгчид кассын машин буюу үйлчилгээний цар хүрээнд тохирсон баримт гаргах програм хангамжийг ашиглах болоод байгаа юм. “Ай Ти Экспертс” компанийнхан зах зээлийн энэ хэрэгцээнд нийцүүлэн жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан кассын програм зохиож, 50 мянган төгрөгөөр үнэлжээ.
Олуулаа санхүүжүүлж, програмаа хямдаар худалдан авах санаачилга гаргасан энэ төслийн талаар тус компанийн гүйцэтгэх захирал А.Мөнхбадралтай ярилцлаа.
-НӨАТ-ын урамшууллын системийг нэвтрүүлж байгаатай холбоотой танай компаниас хэрэгжүүлж буй “50 мянгаар кассын програм” төсөл сонирхол татаж байна?
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Төрөөс аж ахуйн нэгжүүдийг нэгдүгээр сарын 18-наас өмнө кассын програмтай бол гэж шахаж байна. Нөгөө талаас иргэд тасалбараа авч, сугалаанд оролцмоор байна гэж аж ахуйн нэгжүүдийг шахаж эхэлсэн.
Шаардлагын дагуу кассын машин, компьютер, бар код уншигч, хэвлэгч машин гэсэн иж бүрдлийг авахад хоёр сая гаруй төгрөгийн зардал гарахаар байна. Энэ нь жижиг бизнес эрхлэгчдэд өндөр зардалтай байгаа.
Шаардлагын дагуу кассын машин, компьютер, бар код уншигч, хэвлэгч машин гэсэн иж бүрдлийг авахад хоёр сая гаруй төгрөгийн зардал гарахаар байна. Энэ нь жижиг бизнес эрхлэгчдэд өндөр зардалтай байгаа. Тиймээс 50 мянган төгрөгөөр кассын програм авахыг санал болгож байгаа. Жижиг аж ахуйн нэгжүүд заавал өндөр үнэтэй кассын машин авахгүй, кассын програм, хэвлэгч машинтай байхад болох юм.
-Заавал кассын машин авах шаардлагагүй хэчнээн жижиг бизнес эрхлэгч байна вэ?
-Улсын хэмжээнд 30 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс 1600 гаруй том дэлгүүр, ресторан, үйлчилгээний байгууллагууд иж бүрэн кассын машиныг анхнаасаа хэрэглэж байсан гэсэн үг. Үлдсэн 28 мянга гаруй аж ахуйн нэгжүүдийг татварын алба, хэрэглэгчид иргэд ч кассын машинтай байхыг шахаад эхэллээ. Зах зээлд эрэлт үүсгэж байна.
-Өмнө нь хэвлэх үйлдвэрийн газрыг худалдаж авах, Хөрөнгийн биржийн хувьчлалд хоёр залуу crowdfunding буюу олуулаа санхүүжүүлж өгөөж хүртэх санаачилгыг гаргасан. Харин та бүхэн гурав дахь санаачилгыг мэдээллийн технологийн салбарт эхлүүлэх гэж байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Энэ бол жижиг аж ахуйн нэгжүүд, хувиараа бизнес эрхлэгч иргэдэд тавьж буй санал юм. Нэгдүгээрт, төрөөс заавал хэрэглэхийг шаардаж буй кассын програмаа ч авна.
Хоёрдугаарт, эхний 1000 худалдан авагч болсноор хөрөнгө оруулагч болж, бүтээгдэхүүнээ хямд үнээр эзэмшинэ. Мөн борлуулалтаас хамаарч оруулсан хөрөнгө оруулалтаасаа өгөөж хүртэх боломжтой. Тухайлбал, 2000 ширхэг програм борлогдвол оруулсан хөрөнгө оруулалтын 20 хувь буюу 50 мянган төгрөгийн 20 хувь болох 10000 төгрөгийн өгөөж хүртэх зарчмаар явна гэсэн үг.
Олуулаа санхүүжүүлж өгөөжийг нь хүртэх санааг энгийнээр тайлбарлая л даа. Зуслангийн газар нь гэрэлгүй байлаа гэж бодъё. Нэг айл цахилгаан татъя гэхэд дэндүү өндөр үнэтэй буюу 25 сая төгрөг болно гэж тооцъё. Тиймээс гэрэлтэй болохын тулд тэр хавийн айл болгоноос 500 мянган төгрөг хураагаад цахилгаан татах санал тавих юм.
Айлууд хамтарч санхүүжүүлээд дэд станцаа байгууллаа. Дараа нь тэнд нүүж ирсэн 51 дэх айл эхний хөрөнгө оруулагчдаас цахилгаан авсан нь ганцаараа татсанаас дээр. Энэ үед тэд нэг сая төгрөг аваад цахилгаан татуулсан ч болно.
Тэр нь эхний хөрөнгө оруулагчдад өгөөж болж ирэх юм. 100 айлыг хангах хүчин чадалтай дэд станц байлаа гэхэд дахин 50 хэрэглэгч авахад анх оруулсан зардлаа нөхөх боломжтой. Бид тийм зарчмаар л ажиллах гэж байна.
-Мэдээллийн технологийн салбарт олуулаа санхүүжүүлж үр ашгийг нь хүртэх энэ санаачилгыг хэрэгжүүлэх нь ямар давуу талтай вэ?
-Олуулаа санхүүжүүлэх санаачилгыг гадаадын орнуудад технологийн салбарт түлхүү хэрэглэдэг. Манайд одоогоор кассын программын эрэлт их байгаа учир бид сrowdfunding төслөө энэ худалдаа үйлчилгээний салбарт хэрэгжүүлж байна.
Бид үүгээр л үйл ажиллагаагаа зогсоохгүй. Жишээ нь, жижиг авто машины засварын газартай хүмүүс олон бий. Тэдэнд хэрэглэгчээ бүртгэх, орлого зарлагаа тооцох зэрэг харилцагчийн менежментийн програмууд маш их хэрэгцээтэй байдаг. Тэд програм хангамжийн нэг компанид хандаад 10-аад сая төгрөгөөр хийлгэдэг програмаа хамтарч хийлгэж болно.
Бид APP STORE-оос маш олон төрлийн апликэшнийг нэг ам.доллараар авч хэрэглэж байгаа шүү дээ. Яагаад ийм хямд байна вэ гэвэл хэрэглэгч олон. Тэгэхээр бид 1000 програм борлуулахад энэ програмаа цааш хөгжүүлэлт хийх бүрэн боломжтой гэж үзээд, ийм үнэ тогтоосон.
Одоо бол ойролцоо үйл ажиллагаатай засварын газрууд тус тусдаа ийм өртөг өндөртэй програм хэрэглэж байна. 100 авто засварын газар хамтраад 10 сая төгрөгийн үнэтэй програмыг тус бүр 100 мянган төгрөг гаргаад хийлгэж болно шүү дээ.
-Танай програм яагаад ийм хямд үнэтэй байна вэ?
-Олуулаа санхүүжүүлж байгаа учир хямд байгаа юм. Хэрэглэгч олон болсноор хямдрах боломж гарч ирсэн л дээ. Урьд нь кассын програм 350 мянган төгрөг гэж бодохоор програм хөгжүүлэгч нэг аж ахуйн нэгж дээд тал нь 100 хэрэглэгчид кассын програм худалдаад л зах зээл ханадаг байлаа.
Зах зээлийн боломж нь 35 сая төгрөг байж. Харин өнөөдөр 100 биш 30 мянган хэрэглэгчтэй болоод байна. Програм хангамжийн онцлог нь олон хэрэглэгчтэй байх тусам өртөг нь багасч бараг тэг болно. Эцсийн хэрэглэгч рүү програмыг идэвхжүүлэх код, цахим заарварчилгаа имэйлээр илгээхэд л болно.
Одоо бид маш олон төрлийн апликэшнүүдийг нэг ам.доллараар APP STORE-оос авч хэрэглэж байгаа шүү дээ. Яагаад ийм хямд байна вэ гэвэл хэрэглэгч олон. Тэгэхээр бид 1000 програм борлуулахад энэ програмаа цааш хөгжүүлэлт хийх бүрэн боломжтой гэж үзээд, ийм үнэ тогтоосон.
-Энэ програмыг яаж хэрэглэх вэ?
-Хэрэглэгчид програмаа өөрсдөө суулгаж, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг оруулна. Програмаа хэрхэн ашиглахыг бид заагаад өгнө. Энэ бол тийм нарийн үйлдэлтэй програм биш. Сугалааны дугаартай, НӨАТ-ын буцаалтын QR код бүхий тасалбарыг хэвлэх боломжтой програм.
Үсчин, оёдлын газар, эмийн сан, зоогийн газрууд, жижиг худалдааны төвүүд гэх мэт үйлчилгээний байгууллагуудад хэрэглэх боломжтой. Өдөрт дээд тал 200-300 үйлчлүүлэгчтэй газарт түргэн шуурхай үйлчлэх хэрэгцээг хангаж чадна.
-Тэгвэл жижиг бизнес эрхлэгч танай програмыг 50 мянган төгрөгөөр худалдаж авахаас гадна ямар төхөөрөмж авах шаардлагатай вэ?
-Өөрийн хэрэглэж байсан зөөврийн болон суурин компьютерээ ашиглаж болно. Дээр нь кассын хэвлэгч принтер хэрэгтэй. 80 мм цаасан дээр хэвлэгч принтер зах зээл дээр 80-350 мянган төгрөгийн үнэтэй байна.
-Програмыг яаж худалдаж авах вэ?
-21 аймгийн интернэт холбогддог аль ч газраас манай програмыг татаж авч суулгаад ашиглах боломжтой. Учир нь манай компани програмаа зарах онлайн дэлгүүртэй. Програм худалдаж авах гэж буй тухайн компани эхлээд бүртгүүлнэ. Дараа нь програмаа татаж аваад, татварын системдээ холбогдох юм.
Холбогдсоныхоо дараа үйлчилгээнүүдээ оруулна. Жижиг дэлгүүрүүд дунджаар 500 орчим төрлийн бараатай байдаг. Барааны сан нь манайд байгаа. Хэрэв шаардлагатай бол өртөг, үнийг нь оруулж ч болно. Кассын програм учир өдөрт хэдэн төгрөгний ашиг олсон, хэдэн бараа зарсан зэргээ тэр оройдоо гаргаж, тооцоогоо хийх боломжтой.