iPhone-ийн гарал үүсэл, Libor-ийн хувьцааны хүүгийн будилаан, Цахиурын хөндийн хүйсийн зөрчил гэх мэт сэдэвтэй номууд Financial Times сонин ба McKinsey фирмийн оны шилдэг бизнесийн номын төгсгөлийн жагсаалтад багтжээ.
30 мянган паундын шагналын сантай шалгаруулалтад орох зургаан номын нэрийг Лондон дахь Британи, Ирландыг хариуцсан McKinsey-ийн төлөөлөгч Вивиен Хант уншиж сонсгосон байна. Шагнал гардуулах ёслолыг арван нэгдүгээр сарын 11-нд Нью-Йорк хотод зохион байгуулж, IAC ба Expedia хэмээх интернет бүлгийн захирал Барри Диллер нээлтийн үг хэлнэ.
Цахиурын хөндийд ажиллахаар ирсэн эмэгтэйчүүдэд тохиолддог хүйсийн бэрхшээлийн тухай ном мөн оржээ.
Жагсаалтад Брайн Мерчантын The One Device (Нэгэн төхөөрөмж) хэмээх iPhone-ийг бүтээсэн түүх, үйлдвэрлэлийн тухай ном, энэ долоо хоногт хэвлэгдсэн Эллен Паогийн Reset (Буцаах тохиргоо) нэртэй Цахиурын хөндийд ажиллахаар ирсэн эмэгтэйчүүдэд тохиолддог хүйсийн бэрхшээлийн тухай ном мөн оржээ. Пао хөрөнгө оруулалтын Kleiner Perkins Caufield & Byers компанийн эсрэг ялгаварлан гадуурхсан асуудлаар зарга мэдүүлээд амжилтад хүрээгүй юм. Жагсаалтад багтсан Дэвид Энричийн The Spider Network буюу “Аалзны сүлжээ” гэдэг нэртэй номд хүүгийн булхайны цаадах хуйвалдааны тухай өгүүлнэ. Уг шагналын 12 жилийн түүхэнд анх удаа богино жагсаалтыг саналаар шалгаруулсан бөгөөд шүүгчдийн зөвлөлийн гишүүд 17 номоос сонгосон байна.
Шүүгчдийн зөвлөлийн дарга Financial Times сонины редактор Лайонел Барбер “Урт жагсаалтын талаар удтал ширүүн маргалдсаны эцэст бид өнөөгийн бизнес хандлагыг дотроос нь дүрсэлсэн зургаан номыг сонгосон” хэмээн ярив. Мөн жагсаалтад Эми Гоулдстайны бичсэн General Motors компани Висконсин муж дахь угсрах үйлдвэрээ хаасан нь Жейнсвилл хотод хэрхэн нөлөөлсөн талаар Janesville, өнөөгийн зах зээлийн таамгуудыг шүүмжилдэг Эндрю Логийн Adaptive Markets (Зохицуулалттай зах зээл), эдийн засгийн тэгш бус байдлын түүхэнд гүнзгий дүн шинжилгээ хийсэн Уолтер Шейделийн The Great Leveler (Агуу тэгшитгэгч) номууд орсон байна.
“Урт жагсаалтын талаар удтал ширүүн маргалдсаны эцэст бид өнөөгийн бизнес хандлагыг дотроос нь дүрсэлсэн зургаан номыг сонгосон”
Хатагтай Хант ярихдаа “Элгээр ном өнөөдөр бидэнд тулгарч буй эдийн засаг, нийгмийн асуудлыг бодитойгоо дүрсэлсэн бөгөөд Засгийн газрууд, бизнес болон нийгмийн зүгээс шийдэх ёстой дэлхийн томоохон асуудлыг харуулсан” хэмээн үнэлэв. Өнгөрсөн оны тэргүүн шагналыг Себастиан Маллаби Холбооны нөөцийн захирал асан Алан Гринспаны намтарыг бичсэн The Man Who Knew номоороо хүртсэн юм. Оны шилдэг бизнес ном шагналыг 2005 анх үндэслэж, орчин үеийн бизнесийн сорилтуудыг хамгийн сонирхолтой, үнэмшилтэйгээр харуулсан номд олгож ирсэн. Шагналтнуудад 10 мянган паунд олгодог байна.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Mozilla-ийн захирал Митчелл Бейкер, Allianz банкны эдийн засгийн ахлах зөвлөх Мохамед Эл-Эриан, Чикагогийн их сургуулийн профессор Рандалл Кроснер зэрэг бизнес, шинжлэх ухааны нэр хүндтэй хүмүүс ордог. Түүнчлэн шагнал гардуулах ёслолын үеэр 35-аас доош насны шилдэг бизнесийн зохиолчийг шалгаруулж, Бракен Бауэрийн нэрэмжит 15 мянган паундын шагналыг олгодог юм.
Эндрю Хилл