Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч улсуудын Ассамблейн ажлын албанаас энэ жилийн гуравдугаар сарын 7-ны өдөр тус шүүхийн шүүгчийн зургаан сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг зарлажээ.
Монгол Улсаас тус сонгон шалгаруулалтад анх удаа Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаярыг нэр дэвшүүлж байгаа бөгөөд нэр дэвшүүлэх ажиллагаа Монгол Улсын Засгийн Газар, Гадаад хэргийн яамны тусламжтайгаар амжилттай явагдаж байна.
Сонгон шалгаруулалтын хүрээнд манай улсаас нэр дэвшигч Ч.Хосбаяр Нидерландын Вант улсын Гааг хотноо ОУЭШ-ийн төлөөх олон нийтийн байгууллагаас зохион байгуулж буй нэр дэвшигчидтэй хийх зөвлөлгөөн, тус шүүхийн Нарийн бичгийн даргын газрын Шүүгчийг шалгаруулах зөвлөх хорооноос зохион байгуулсан ярилцлагад тус тус амжилттай оролцжээ.
Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн зургаан сул орон тоонд нийт 12 улс өөрийн нэр дэвшигчийг бүртгүүлсэн бөгөөд Ази тивээс Монгол болон Япон улсууд нэр дэвшүүлж байна.
Ирэх арван хоёрдугаар сарын 4-өөс 14-ний хооронд Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд зохион байгуулагдах 16 дугаар Ассамблейн нэгдсэн хуралдаанаар гишүүн улсуудын дунд санал хураах замаар ОУЭШ-д ажиллах шүүгчдийг сонгох юм.