Google компани HTC-ийн гар утасны хэлтсийг 1,1 тэрбум ам. доллароор худалдан авахаар болсон гэдгээ зарлалаа. Компанийн төхөөрөмж хариуцсан салбарын захирал Рик Остерло “Pixel ухаалаг утасны ирээдүйг бид хамт бүтээнэ” хэмээн бичжээ.
Гэхдээ HTC компани өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн хэвээр байх бөгөөд Google-ийн хувьд ч гар утас үйлдвэрлэгчийг бүтнээр нь авч буй хэрэг биш юм.
Үүнтэй холбоотойгоор HTC өчигдөр Тайваны хөрөнгийн бирж дээрх хувьцааны арилжааг түр зогсоож буйгаа мэдэгджээ. Google-ийн хувьд хоёр дахь удаагаа томоохон гар утас үйлдвэрлэгчтэй гэрээ хийж байна.
Гэхдээ зургаан жилийн өмнө 12,5 тэрбум ам. доллароор Motorola-г худалдан авсан боловч гурван жилийн өмнө Lenovo-д “хямдхан” зарсан билээ.
HTC-ийн хувьд 2010 онд Google-ийн Nexus One, 2014 онд Nexus 9 таблет болон өнгөрсөн жилийн Pixel утсыг үйлдвэрлэж байсан туршлагатай юм.