ТЕЛЬ-АВИВ./TASS/. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын төлөөлөгчидтэй утсаар ярилцах үеэрээ "Израиль улс Палестинтай тодорхой газар нутаг солилцоход бэлэн байгаа" тухай анх удаа зарлан мэдэгджээ. Энэ талаар пүрэв гарагт Израилийн телевизийн 2 дугаар суваг мэдээллээ.
Израилийн Засгийн газрын тэргүүн АНУ-ын Засаг захиргааны тусгай төлөөлөгч Жейсон Гринтблаттай утсаар ярьсан бичлэгийг тус телевизийнхэн олж авсан байна. Хэлэлцээнд АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Жаред Кушнер оролцжээ. Дээрх яриа Израилийн хоёр цагдаагийн амийг хөнөөсний улмаас Аль-Акса лалын сүмийг 7 дугаар сарын 14-нд хааснаас үүдэлтэй Иерусалимын Сүмийн овоог тойрсон хямрал дэгдэхээс өмнө болсон байна.
Израилийн Ерөнхий сайд утсаар ярилцах үеэрээ Иерусалим хотын өмнөд хэсэгт орших Иордан голын баруун эргийн Гуш-Эцион бүлэг суурингуудыг Израильд нэгтгэхийг зөвшөөрөхийг АНУ-аас хүсчээ. Үүний зэрэгцээ Б.Нетаньяху голчлон палестинчууд оршин суудаг, одоогийн байдлаар Израилийн бүрэлдэхүүнд байдаг Вади Ара-гийн хойд хэсгийг Палестины мэдэлд шилжүүлэн өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Харин энэ саналд Америкийн төлөөлөгч ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна.
“Jerusalem Post” сонинд бичсэнээр, Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газар хэвлэлүүдэд гарсан дээрх мэдээлэлд одоогийн байдлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин Израилийн Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман уг төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
О.Барс