-ТОМИЛОЛТ-
“Халуун рашаан сувиллын эмчилгээний аялал жуулчлал” олон улсын хоёрдугаар чуулга уулзалт Турк улсын Денизли хотноо боллоо. Уг чуулга уулзалтад нийт 52 орны 262 зочид төлөөлөгчид оролцсон юм.
Туркийн Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Зөвлөлөөс (THTC) зохион байгуулсан тус хурал Денизли хотноо нийт 5 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд зочид төлөөлөгчид тус улсын эмнэлэг, эрүүл мэндийн салбар тэр дундаа халуун рашаан сувилал, эмчилгээний талаар мэдээлэлтэй болж, цаашид тэд энэхүү салбараа хэрхэн хөгжүүлэхээр ажиллаж буйтай танилцлаа.

Туркийн Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Зөвлөл нь 2005 онд байгуулагджээ. Өдгөө дэлхийн 90 оронд 144 сүлжээ бүхий салбартай болтлоо өргөжсөн бөгөөд Монгол улсад ч төлөөлөгчийн салбар нь бий. Энэхүү байгууллагад олон улсын эмнэлэг, сувилал, халуун рашаан болон эрүүл мэндийн уламжлалт төвүүд, зочид буудал гээд дэлхийн нийт 317 байгууллагууд гишүүнчлэлийн бүртгэлтэй байдаг аж.
Энэхүү байгууллага нь анх Монако улсын Дэлхийн Эрүүл мэндийн аялал жуулчлалын Зөвлөлөөс салбарласан бөгөөд өдгөө дэлхийн иргэд чанартай эмчилгээг хүртэх боломжтой, эрүүл мэндийн аялал жуулчлалын томоохон өрсөлдөгчөөр Турк улс тодорхойлогдоод байгаа юм.
Туркийн эрүүл мэндийн салбар сүүлийн 20 гаруй жилийн дотор маш эрчимтэй хөгжиж байна. Жил бүр гаднаас ирж байгаа өвчтөнүүдийн тоо тасралтгүй өсч 2016 онд 144 орны 750 мянган гадныхан энд эмчлүүлж 5.8 тэрбум ам.долларыг Турк улсын эдийн засагт төвлөрүүлжээ. Тэд дэлхийн эрүүл мэндийн аялал жуулчлалын гол төв болж зорин ирэх өвчтнүүдийн тоог 2023 он гэхэд 2 сая хүргэж 20 тэрбум ам.долларын орлого олно гэсэн зорилт тавин ажиллаж байна.
Энэ зорилгодоо хүрэхийн тулд нийт 44,100 ортой 31 эмнэлэг шинээр барьж байгаа бөгөөд энэ ондоо багтаан 8 эмнэлгийг, үлдсэнийг нь 2019 он гэхэд ашиглалтанд бүрэн оруулах гэнэ. Тэд сүүлийн арван жилд 30 тэрбум ам.долларын төсвийг шинээр эмнэлэг барих, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжинд зарцуулсан гэсэн тооцоо бий.
Тэд Америкийн туршлагатай эмч мэргэжилтнүүдийг урьж туршлага судлахаас гадна өөрсдийн хичээл зүтгэлээр анагаах ухааны салбараа эрчимтэй хөгжүүлээд буй. Тус улсыг зорин ирэх Европ, АНУ-ын өвчтнүүд улам л нэмэгдсээр байгаа аж. Тэр дундаа хавдар, зүрх судас, согог судлалын эмчилгээгээр дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа бол сүүлийн жилүүдэд халуун рашаан сувиллын эмчилгээгээгээ эрчимтэй хөгжүүлж байна.
Халуун рашаан сувилал, эмчилгээний төв ДЕНИЗЛИ ХОТ
Шинжлэх ухааны дэвшилтэт технологи бүхий анагаах ухаан хөгжихийн хэрээр уламжлалт тэр дундаа халуун рашаан сувиллын эмчилгээ ч өсөн нэмэгдсээр байх болно гэдгийг тус чуулганы үеэр мэргэжилтнүүд хэлж байлаа. Учир нь хүн өөрөө байгалийн амьтан, байгалиас гаралтай эрдэст бодис бүхий рашаан ус, шавар эмчилгээгээр бүрэн эмчлэгдэх боломжтой.
2050 он гэхэд дэлхийн хүн амын 21% нь 60-аас дээш насныхан байх болно. Тэд хөдөлмөрлөж дуусаад өөрсдийгөө хайрлахыг илүүд үзэж тэр дундаа биеэ эмчлүүлэнгээ өөр улсын соёлтой танилцаж, чанартай үйлчилгээ бүхий аялах боломжийг эрэлхийлнэ. Харин энэ алсын харааг аль хэдийнэ анзаарч, эрүүл мэндийг аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон алхам эхлүүлсэн нь Бүгд Найрамдах Турк Улс юм.
Дэлхийн зах зээлд эрүүл мэндийн аялал жуулчлалын дор жилд 450 тэрбум ам.доллар эргэлддэг нь энэ маш том салбар болохыг илтгэнэ. Цаг агаарын хувьд аялахад тохиромжтой, байгалийн үзэсгэлэнт тогтоц болон эртний туурь балгас ихтэй Денизли хотод жил бүр 2.5 сая жуулчид ирдэг. Гэхдээ тэд Денизли хотыг эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжүүлэх гол бүс нутаг болгон сонгосон нь дараах хэд хэдэн шалтгаантай.
Нэгэнтээ л эрүүл мэндийн аялал жуулчлалаар хилийн дээс алхаж байгаа бол эмчлүүлэхээс гадна байгалийн сайхныг үзэж, амарч, алжаалаа тайлах нь шинэ эриний эрүүл мэндийн аялал жуулчлалын хэв маяг гэдгийг энд цугласан мэргэжилтнүүд хэлж байлаа. Учир нь өвчиндөө шаналсан хүн стресстэж, сэтгэл санааны байдал нь тогтворгүй байдаг учир шинэ соёлтой танилцаж, байгалийн үзэсгэлэнт газруудыг сонирхож, эртний түүхийн талаар мэдээлэл авах нь эргээд эмчилгээний нэг хэлбэр болдог аж.
Денизли хот нь эртний түүхт болон байгалийн өв ихтэй байдгийн нэг нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй “Памуккале” байгалийн үзэсгэлэнт газар юм.
“ХӨВӨН ШИЛТГЭЭН” БУЮУ ПАМУККАЛЕ
Денизли хотоос 19 км зайтай Памуккале (pah-mook-kah-leh) буюу Турк хэлнээ орчуулбал “Хөвөн шилтгээн” хэмээх нэртэй олон төрлийн рашааны ундарга бүхий энэ газрыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд 1988 онд бүртгэжээ. Шохойн чулуу бүхий шаталсан гадаргыг даган урсах эрдэст усаар дүүрэн энэхүү газар 2700м урт, 600м өргөн, оргил нь 160м өндөрт орших аж. Памуккалегийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон фото мэдээг ЭНД дарж үзнэ үү.
Энэхүү бүс нутгийн зэргэлдээ 4000 жилийн настай эртний театр “Хераполис”, “Лаодике туурь”, “Клеопатрагийн рашаант усан сан”, шүхэр болон агаарын бөмбөлөгөөр хөөрөх үйлчилгээ байдаг нь жуулчид ирэхдээ олон зүйл нэг дор үзэж болох давуу талтай аж.
Тус газрыг зорьж жилд 1 сая жуулчин ирдэг гэсэн тооцоо бий. Уулын оргилоос урсах 36-38 градусын рашааны хэмжээ секунтэд 400 литр урсгалтай байдаг. Мөн нийт 17 ундаргатай рашаанууд 35-100 градусын халуун байдаг аж.
Тэдгээрээс бүтэн биеэр орж хэвтэх болон ууж хэрэглэдэг бөгөөд 2000 жилийн түүхтэй анагаах чадвараараа алдартай. Тэр дундаа ходоодны эмгэг, мэдрэл болон бие мах бодийн ядаргаа, арьсны эмгэг, үе мөчний өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, астма, цусны даралт, харвалт гээд олон төрлийн өвчний эмчилгээнд зориулагдсан байдаг.
ТЭД ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ХАЛУУН РАШААН ЭМЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРЫГ БАРИНА
Рашаан сувиллын 25 524 ор бүхий эмнэлэг, сувиллын газраар Турк улсдаа 8-рт ордог Денизли хотод дэлхийн хамгийн том рашаан сувиллын эмчилгээний цогцолборыг барих гэнэ. Тэд нийт 300 сая ам.долларын шинэ хөрөнгө оруулалтаар дэлхийн бренд болсон рашаан сувиллын төвтэй болох зорилтыг тавьжээ.
Туркийн Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Зөвлөлийн дарга Эмин Чакмак энэ талаар хэлэхдээ “Бид 15000-20000 хүн нэгэн зэрэг үйлчлүүлэх хүчин чадалтай рашаан сувилал амралтын том цогцолбор барих гэж байгаа бөгөөд үүнтэй төстэй газар дэлхийн хаана ч байхгүй юм. Энэ цогцолбор 2019 оны сүүлээр бүрэн ашиглалтад орно. Тэгснээр бид Памуккалед ирэх эмчлүүлэгчдийн тоо хэд дахин өснө” гэсэн юм. Түүнээс гадна Памуккале их сургуулийн 100-н ортой физик болон нөхөн сэргээх эмчилгээний эмнэлэг барьж байгаа бөгөөд мөн л 2019 онд ашиглалтад оруулах гэнэ.
Туркууд өөрийн улсаа Дэлхийн эрүүл мэндийн аялал жуулчлалын төв болгох гэж зогсолтгүй тэмүүлсээр...
Туркийн Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Зөвлөлын Монгол дахь салбар байдаг гэдгийг дээр дурдсан билээ. Турк улсын эмнэлэгүүдэд хандах сонирхолтой, байгалийн сайхныг үзэж аялангаа эмчлүүлэх хүсэлтэй хүмүүс Монгол дахь төлөөлөгчийн газраар дамжуулж холбогдвол илүү оновчтой мэдээлэл авч, тохирсон эмнэлэгтээ хандах боломжтой юм. Монгол дахь салбарын талаар www.thtdc.org хаягаас болон 99050475, 80810141 утсаар лавлаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.