Төв аймгийн Зуунмод сумын Баруун зуунмод багийн 3.5 км авто зам, Баянхошуу багийн 2.5 км нийт 6 км хатуу хучилттай авто зам баригдаж хөдөлгөөний хэсгээ өнөөдөр нээлээ.
Уг замын ажил 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан боловч хөрөнгө нь шийдэгдэлгүй ажил нь зогссон байжээ. Дутуу орхигдоод удсанаас эвдэрч өмнө хийсэн ажил нь үр дүнгүй болсон, тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байсан зэрэг шалтгаанаар тус хэсгийн замыг өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байж. 4.8 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ замын гүйцэтгэгчээр “Төв Азза” ТӨХК болон туслан гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК ажилласан байна.
Дутуу орхигдоод байсан дээрх чиглэлийн 6 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор Баруун зуунмод, Баянхошуу багийн иргэдийн ая тухтай зорчих орчин нөхцөл бүрдэж, машины эвдрэл, шатахууны зарцуулалт, цаг хугацаа хэмнэлт гээд тус бүс нутгийн зорчигчдод ихээхэн ач холбогдолтой хэмээн иргэд талархаж байна.