Олон улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлагийн тооцоолсноор 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчнээс гарах эрчим хүчний үнэ, шатах түлшнээс хямдхан болно гэжээ. Технологийн шинэчлэлт, засгийн газруудын авах арга хэмжээ болон одоо явагдаж буй төслүүд ашиглалтад орсноор ийм үр дүнд хүрэх аж.
Дэлхий даяар ийм чиг хандлага ноёлох хэдий ч Хятад улс хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 2016 онд ватт тутам нь 0,43 ам. доллар байсан бол өнгөрсөн онд 0,3 ам. доллар болжээ.
БНХАУ 2017 онд шинээр 52,83 гигаватт хүчин чадалтай нарны хавтан суурилуулж нийт нарны эрчим хүчний үйлдвэрлэлээ 130,25 гигаватт хүргэснээр нийт эрчим хүчнийхээ 7,3 хувийг нарнаас гаргаж авдаг болсон байна.
Түүнчлэн усан цахилгаан станцынхаа хүчин чадлыг 12,8 гигаваттаар, дулааны эрчим хүчний хүчин чадлыг 45,78 гигаваттаар нэмэгдүүлжээ. Үүнээс гадна шатах түлшний хэрэглээгээ бууруулахын тулд цахилгаан автомашин цэнэглэх цэгийн тоог 51 хувиар өсгөсөн байна.
Эх сурвалж: Engadget