Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангаж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Цагдаагийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэв журмын хамгаалалт, эргүүлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.
"Баяр наадмын үеэр онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй монгол түмэн тайван сайхан наадлаа. НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Хүй долоон худаг”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д камер суурилуулж ажилласан нь үр дүнгээ өгч халаасны хулгайн гэмт хэрэг өнгөрсөн жилийн баяр наадмын үеийнхээс буурчээ.
Мөн хүүхэд төөрөх тохиолдол өнгөрсөн онуудаас дөрөв дахин буурсан бөгөөд эцэг, эхчүүдийн үр хүүхдэдээ тавих хараа хяналт сайжирсан байна.
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, хамтран ажилласан иргэддээ, үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдадаа талархал илэрхийлье" гэлээ.
Иргэд олноор цуглардаг Сүхбаатарын талбай, Туул голын эрэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Шөнийн гудамж зэрэг газруудад явган, морьт, нохойт, дугуйт , машинт эргүүлийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж.