Дорноговь аймгийн Замын-Үүд суманд алга болсон найман настай охины талаарх үнэн бодитой мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 50 сая төгрөгөөр үнэлэхээ мэдэгдэв.
Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн III ангийн сурагч Дашдуламын Сэржмядаг энэ сарын 2-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон. Охиныг эрэн хайх ажиллагааг улсын хэмжээнд явуулж байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаанд үр дүн өгөх мэдээллийг 5 сая төгрөгөөр худалдан авахаар Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаа, онцгой байдлын бие бүрэлдэхүүн охины ээж аав, гэр бүлийнхэн, нутгийн иргэд бүхий л боломжийг ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч ямар нэгэн таамаг сэжүүр олдоогүй хэвээр байна.
Эрэн хайх ажиллагаанд туслалцаа болох зорилгоор Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл болон тус тойргоос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүний зүгээс баттай эх сурвалжаас өгсөн мэдээллийг 50 сая төгрөгөөр үнэлэхээ мэдэгдлээ.