-Италийн Сери А лигийн сүүлийн тойрог өнгөрсөн шөнө боллоо-
Өнгөрсөн шөнө Италийн лигийн сүүлийн тойргийн тоглолтууд болоход нэгэн эрхэм дээр хүн бүхний зүрх сэтгэл чиглэж байлаа. Энэ бол сүүлчийн гладиатор хочит Франческо Тотти юм.
Рома талбайдаа Женоаг 3-2 харьцаатай хожсон тоглолт түүний Ромагийн төлөө үндсэн багт зориулсан 25 жилийн төгсгөл байсан юм. 40 настай Тотти энэ хугацаанд 786 тоглолтод Ромагийн төлөө оролцож 307 гоол оруулсан хэзээ ч хэний ч эвдэхгүй амжилтыг тогтоосон билээ.
Тотти тоглолтын дараа үзэгчдэдээ өөрийн сэтгэлийн үгээ хэлсэн юм. Тотти, “Би их айж байна. Ирээдүй ямар байхыг мэдэхгүй юм. Яг л зүүдэн дундаа жаргалтай унтаж буй хүүг ээж нь сэрээгээд сургуульдаа яв гэж байгаа юм шиг. Зүүднээсээ сэрэлгүй үүрд иймээрээ үлдмээр. Гэхдээ энэ удаа зүүднээсээ сэрэх ёстой. Дахиж энэ зүүдээ зүүдэлж чадахгүй нь” хэмээжээ.
Түүний сүүлийн тоглолт Ромагийн хувьд чухал байв. Учир нь Рома аваргуудын лигт урьдчилсан тоглолт хийлгүйгээр шууд хэсгийн шат руу орох хэрэгтэй байсан бөгөөд Дьего Пероти 90 дэх минутад Ромагийн төлөө хожлын гоол оруулж гурван оноо хүртсэн юм.
Энэ улирлын эхээр Ромагийн хөлбөмбөг хариуцсан захирал Мончи Тоттиг зодог тайлсны дараа клубын захирлаар тавьсан юм.
Эх сурвалж: SPS