Нийт 369 шинэ гишүүнээс бүрдсэн Бага хурлын анхдугаар чуулган өчигдөр орой 28 дугаар Их хурлын хаалтын дараа 20.00 цагийн орчимд хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нарыг сонголоо.
Намын дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал болгодог бөгөөд танхимаас мөн нэр дэвших боломжтой юм. Энэ дагуу МАН-ын дарга У.Хүрэлсүх одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг улиран сонгох санал оруулсан бол бол танхимаас намын гишүүн, Сүхбаатар дүүргийн засаг дарга асан Б.Баярмагнайг нэр дэвшүүлжээ. Санал хураахад Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Бага хурлын гишүүдийн 74.5 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдлоо.
Д.Амарбаясгалан нь 2008, 2012, 2016 онд НИТХ-д сонгогдсон ба МАН-ын хэлтсийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд ийнхүү хоёр дахь удаагаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод байна.
Бага хурлын Анхдугаар чуулган генсекийг тодруулснаас гадна Удирдах зөвлөлийн 29 гишүүнийг шинээр сонгосон юм. Өмнө нь 33 гишүүнтэй байсан Удирдах зөвлөлийг сая оруулсан дүрмийн өөрчлөлтөөр 29 болгож бууруулсан. Шинээр сонгогдсон МАН-ын Удирдах зөвлөлийн 29 гишүүний нэрийг тун удахгүй танилцуулах болно.