Өнгөрсөн ням гараг буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдөр “Дэлхийн боловсон жорлонгийн өдөр” тохиосон. Энэ өдөр ариун цэврийн байгууламж гэдэг зөвхөн хүний өтгөн, шингэнээ гадагшлуулах хэрэгцээг хангаад зогсохгүй аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбогддог тул анхаарлаа хандуулахыг сануулдаг.
Нийслэл хотын маань хувьд гэр хороолол ихтэй, айл өрхүүд уламжлалт нүхэн жорлонг ашиглан дүүрэхэд нь бөглөн шинэ нүх ухан ашигладаг. Тиймээс ч энэ нь хөрсний бохирдол үүсгэх цаашлаад эрүүл мэндэд сөрөг үр дагаврыг бий болгож байгаа юм. Нүхэн жорлонгийн стандарт батлагдсан хэдий ч өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж буй айл өрх бага хэвээр байна. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын Орчны бохирдол хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Батсайхантай ярилцлаа.
-Ням гарагт “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиосон. Энэ өдрийг яагаад тэмдэглэдэг. Тэмдэглэх нь ямар ач холбогдолтой талаар хэлж өгөхгүй юу?
-Дэлхийн хүн амын гурван хүн тутмын нэг нь эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүй орчинд амьдарч байна. Үүнээс улбаалаад гэдэсний болон бусад халдварт өвчний тархалтын голомт болж байна. Иймээс дэлхий нийтээр 2013 оноос эхлэн “Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн. Дэлхийн нийтийн өмнө дулаарлаас гадна орчны буюу хөрс, ус, агаарын бохирдлын асуудал тулгамдаж байна.
Уламжлалт жорлон гэдэсний болон бусад халдварт өвчний тархалтын голомт болж байна
-Хүн амын тал хувь нь суурьшиж буй нийслэл хотод хөрсний бохирдолын асуудал тулгамдаад байна. Нүхэн жорлонгийн стандарт батлагдсан ч дагаж мөрдөж буй айлууд цөөхөн байна. Энэ тал дээр танай байгууллагаас ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?
-Хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж байна. Юуны өмнө энэ зун сүүлийн үеийн ариун цэврийн байгууламжийн шийдлийг танилцуулсан “Та өөрөө цэвэр орчинг бүрдүүлнэ” гарын авлагыг 3000 орчим хувь хэвлэж нийслэлийн ногоон бүсийн айл өрх, албан байгууллагуудад тараасан. Мөн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Улаанбаатар хотод оршин суугаа гэр хорооллын айл өрхийг уламжлалт жорлонгоо сайжруулахыг уриалсан.
Ариун цэврийн байгууламжаа сайжруулаагүй иргэдэд авах арга хэмжээний талаар хуульчлаагүй. Харин аж ахуйн нэгжүүдийг боловсон ариун цэврийн байгууламжтай байхыг шаардсан. Гэхдээ өнөөдөр Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн 80-аас илүү хувь нь жорлонгоо сайжруулах шаардлагатай байна.
Бид энэ талаар хийж буй нэг ажил нь Азийн хөгжлийн банкны шугамаар Байгаль орчны яамны дэргэд Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөлтэй хамтран ажиллаж байна. Он гарахаар нэлээд ажил хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь гэр хорооллоос гарч буй хог хаягдлын дийлэнхийг үнс эзэлдэг. Үүнийг хэрхэн дахин ашиглах уу, нүхэн жорлонг сайжруулах талаарх судалгааг нэвтрүүлэх талаар ажиллана.
Мөн НБОГ-аас бас нэг анхаарал хандуулдаг асуудал бол худаг. 2015 онд баталсан стандартыг дагаж мөрдүүлэх тал дээр ч анхаарал тавин ажиллаж байна. Мянга орчим иргэдэд худаг ашиглах зөвшөөрлийг өгч, зохих шаардлагыг хүргүүлсэн.
Үйл ажиллагаа явуулж буй бүх ААН боловсон жорлонтой байх ёстой
Үйл ажиллагаа явуулж буй бүх ААН боловсон жорлонтой байх ёстой. Тэр тусмаа цэцэрлэг, сургууль, цайны газар дор хаяж хоёр түүнээс дээш ариун цэврийн байгууламжтай байх ёстой. Ялангуяа аж ахуйн нэгж байгууллагууд, ард иргэд маань энэ тал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай байна.
-Стандарт мөрдөөгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол?
-Иргэдэд Зөрчлийн хуулиар, ААН байгууллагад Хог хаягдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай зэрэг хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцдог.
-Иргэдэд зориулсан арга зүйн зөвлөгөө өгдөг төв байдаг уу?
-Хараахан байхгүй. Үндсэн чиг үүрэг нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнд байдаг юм. Эрүүл ахуйн байцаагч нар энэ талаар мэдээлэл өгөх үүрэгтэй. Өнгөрсөн сард болсон томоохон үзэсгэлэн, хэлэлцүүлэг дээр мэдээлэл өгч анхаарч ажилласан. Он гараад энэ ажлыг эрчимжүүлнэ.