Монгол улсад байгуулах "ЖБС-Монгол орчин үеийн өндөр технологийн парк" төслийн нээлтийн ажиллагаа яг одоо Шангри-Ла Улаанбаатарт болж байна.
БНХАУ-ын 100 хувиййн хөрөнгө оруулалттай "GBC-Mongolia" ХХК нь өөрийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хүрээнд "ЖБС-Монгол орчин үеийн өндөр технологийн парк"-ын барилга байгууламжийн ажиллагааг ирэх оноос эхлүүлэх юм.
Энэхүү төслийн хүрээнд ойролцоогоор 300 сая ам. долларын хөрөнгө оруулалтаар Хүн амын цахим эрүүл мэндийн оношлогооны төв, Цахим гүйлгээний шинжлэх ухаан, суалгаа, шинжилгээний хүрээлэн, Цахим гүйлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн сүлжээ, өндөр хүчин чадалтай цахим гүйлгээний төв, Цахим гүйлгээний сургалтын иж бүрэн цогцолбор, Боловсрол сурталчилгааны нэгж, Ажилтан алба хаагчдын орон сууц, үйлчилгээний төв зэрэг цогц иж бүрэн байгууламжийг багтаасан 200 мянган метр квадрат талбай бүхий барилга, байгууламжаас бүрдэх 11 га газрыг хамарсан томоохон бүтээн байгуулалт болох аж.
Төсөл хэрэгжсэнээр шинээр олон мянган хүнийг ажлын байраар хангаж, Монгол улсын төсөвт үлэмж хэмжээний татвар төлнө гэж үзэж байгаа юм байна.
Түүнчлэн цаашид энэхүү паркийн үйл ажиллагааг өргөжүүлэн ойрын ирээдүйд Зүүн хойт Ази, Ази тивд өрсөлдөх чадвар бүхий эрдэм шинжилгээ, судалгааы төв болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж.