ДЭЛХИЙ 2018 сэтгүүл ирэх оныг ийн зураглаж байна
Мэдрэлээр наадсан жил болох төлөвтэй. БРИТАНИчууд тус улсын Европын холбооноос гарах явц алгуур тайван үргэлжлэх үү эсвэл, барцад дагуулсан хэлцэлд хүрэхгүй хэвээр байх уу гэдгээ түгшин харзнах болно. Удаан зовж зүдэрсэн ИРАК, СИРИйн иргэд Исламын улс бүлэглэл газар нутгийн хувьд ялагдал хүлээсэн ч үүний араас ахиад ямар шинэ зөрчилдөөн үүсэх бол хэмээн гайхшран суух биз. АЗИ болоод бүх дэлхий ХОЙД СОЛОНГОСын айлган чичрүүлэх бодлогын үр дүн болсон цөмийн хар нүх рүү таг гөлрөн зогсоно. 2018 оныг урьдчилан харж буй Сенатор Жон МакКэйн тэргүүтнүүд энх тайван, хөгжил цэцэглэлтийн гол найдвар болсон хуулийг дээдлэгч даян дэлхийн дэгийг бэхжүүлэхээр шахаж шаардах болов уу.
Гэхдээ өөдрөг үзэл ч бас мэдрэгдэж байна. Төв банкууд хүүгийн хэмжээгээ хэт огцом өсгөж нөхцөл байдлыг баллаад хаячихгүй л бол арайхийн урагшлахтайгаа болсон хөгжингүй хийгээд хөгжиж буй зах зээлүүдийн ачаар дэлхийн эдийн засаг дажгүй хурдаар урагшилж байна. Энэтхэг топ өсөгчид дундаа хамгийн эрчимтэй өсөлттэй эдийн засаг байх болно. ХЯТАД ч тэгтлээ хоцрохгүй. Дахин бэхжсэн Ерөнхийлөгч Си Зиньпиний удирдлага дор эдийн засаг, улстөр, зэвсэгт хүчнээрээ дэлхий дахинд улам их итгэл төрүүлнэ. Тэрбээр удирдагчийн байр сууринд хоёр дахь таван жилээ эхлүүлж буй нь хэр зэрэг шинэчлэгч гэдгийг нь харуулах биз ээ.
Энэтхэг топ өсөгчид дундаа хамгийн эрчимтэй өсөлттэй эдийн засаг байх болно. Хятад ч тэгтлээ хоцрохгүй.
ЕВРОП ч дутсангүй, өнгөрсөн арван жилд олон хямрал туулсны эцэст эрч хүчээр дүүрэн аж төрөх төлөвтэй. Хэр удаан үргэлжлэх эсэх нь Ерөнхийлөгч Эммануэль Макроны Францад хийх амбицтай шинэчлэлийн амжилтаас хамаарах юм. Европын сайхан занг Брекситийн яриа хэлцэл, Каталонийн үндсэрхэг үзэл, тус тивд популизм гаарах дараагийн том эрсдэл болсон хаврын Италийн сонгууль гээд бүхий л үйл явдал сорих болно.
Гэхдээ сонгуулийн хувьд хамгийн сонирхолтой нь Америкийнх байх болно. АНУ-д 2018 оны арваннэгдүгээр сард болох дунд шатны сонгуулиуд Ардчилагчдад Төлөөлөгчдийн танхимыг эргүүлэн аваад (гэвч тэдэнд ялалт байгуулахад нь туслах томоохон өөрчлөлт хэрэгтэй) Ерөнхийлөгч Доналд Трампад яршиг удах боломжийг олгох билээ. Ноён Трампын бүрэн эрхийн эхний хоёр жилийг энэхүү саналт хураалт нь дүгнэсэн шүүлт гэж харагдана.
ЛАТИН АМЕРИК-т бүсийн хоёр аварга Бразиль, Мексик улсууд 12 жилд ганц удаа давхцдаг ерөнхийлөгчийн сонгуулиудаа зохион байгуулах гэж байна. Хэв шинжийн хувьд ондоо популистууд хоёр биенийхээ ялалтад итгэлтэй байх болно. Колумбчууд мөн хуучин FARC-ийн босогчидтой хэлэлцээр хийсэн улстөрийн сонголтоо сорихоор санал хураана. Харин Венесуэльд ээлжит ерөнхийлөгчийн сонгууль нь саадгүй зохион байгуулагдаж, улсынхаа дарангуйлагч Николас Мадурогийн байр суурийг ганхуулж чадвал жинхэнэ санаанд оромгүй зүйл тэр болох билээ.
Ямартай ч тус бүсэд удирдлагын түвшинд нэг шийдвэрлэх өөрчлөлт гарах юм. 1959 онд Фиделийн хувьсгал ялснаас хойш Кастрогийн гэр бүл КУБийг удирдаж байгаа. Тэгвэл дүү Рауль нь 2018 онд ерөнхийлөгчийн албан тушаалаас тэтгэвэртээ суух гэж байна. ЯПОНд мөн эзэн хаан Акихито суудлаасаа татгалзсанаар нэгэн удирдагчийнхаа үеийг дуусгахад бэлдэх билээ. Энэ төлөв Саудын Араб, Британи гээд өөр хаана хаант засаг огцорч болох талаар таамаглалуудыг хөврөөх шинжтэй байна.
Улстөрийн хурцадмал байдал, технологийн галзуурлаас хэрхэн зугтах вэ?
Танд таалагдах эсэхийг мэдэхгүй ч бизнесийн удирдагчид улстөртэй улам бүр хутгалдахаар байгаа юм. Ялангуяа технологийн салбарт Америкийн тэргүүлэх компаниуд томорч буй “ТЕХ-ЭСЭРГҮҮЦЭЛ”-тэй тэмцэх шаардлагатай болж байна. Гэсэн ч технологи тойрсон үймээн улам л эрчимжих болно. Арилжааны дрон, жолоочгүй машин, хиймэл оюун, квант тооцоолол, хөдөлгөөнт дамжуулалт, шинэ хэлбэрийн эм гээд бүгд л үсрэнгүй хөгжинө. Хятад улс стартапуудынхаа хэмжээ, идэвхжлийн ачаар хүмүүсийн сэтгэлгээнд суурилсан мэдээллүүдийг цуглуулах хянах тал дээр тэргүүлнэ.
Улстөрийн хурцадмал байдал, технологийн галзуурлаас хэрхэн зугтах вэ? Уншигчид маань аз жаргалын талаарх тусгай бүлгийг уншаад тайвшрах байх. Зарим нэг нь манай сар сараар түүвэрлэн санал болгосон соёлын арга хэмжээнүүдэд хорхойсож мэдэх юм. Эсвэл алжаал тайлах марихуаныг хуулиар зөвшөөрсөн Канада, Калифорнийг ч зорьж магадгүй. Спортын шүтэн бишрэгчдийн хувьд ӨМНӨД СОЛОНГОСт болох ӨВЛИЙН ОЛИМП, дараагаар нь Орост болох хөлбөмбөгийн ДЭЛХИЙН ЦОМ руу жолоо залах боломжтой (энэ удаад АНУ-ыг хасаж, бяцхан Исландыг нэмээрэй ).
Түүнчлэн шүхэр барьсан асрагч авралын од болон ирэх буюу домогт МЭРРИ ПОППИНС кино 2018 оны сүүлээр дэлгэцнээ эргэн амилах гэж байна. Ирэх жил яриангүй ер бусын гайхалтай байх болов уу. Та эдгээр болон бусад сэдвүүдээр илүү их мэдээлэл авахыг хүсвэл Дэлхий 2018 сэтгүүлийг худалдан аваарай.
Дэлхийгээр аялуулж, ирээдүйд таныг хөтлөх Дэлхий 2018 сэтгүүл