“Хавайг чиглэн баллистик пуужин ирж байна. Хурдан хоргодох байранд ороорой. Энэ туршилт биш” хэмээх анхааруулгыг утсандаа хүлээж авсан Хавай арлын иргэд болон аялагчид хоромхон зуур сандралд орж юу хийхээ мэдэхгүй болсон байна.
Хоромхон зуур диваажинг там болгосон анхааруулга худал болох нь тогтоогдсон юм. Хавайн удирдлагууд уг алдааг ээлж солигдох үед ажилчин буруу товчлуур дарснаас үүдэлтэй гэдгийг хэлжээ. Анхааруулга худал болохыг 20 минутын дараа хүмүүст хэлснээр тэд тайвширсан байна.
Хэрэв Хойд Солонгос цөмийн зэвсгээ Хавайг чиглүүлэн хаясан бол 1.4 сая оршин суугчид болоод аялагчдад амьд гарах хорьхон минут л үлдэх байжээ. Мужийн онцгой байдлын газраас цөмийн зэвсгийг анхааруулах дуут дохиоллын систем дээр туршилт хийж байгаа бөгөөд хавайн оршин суугчдад аюулгүй болтол хоргодох байр, эсвэл гэртээ үлдэхийг зөвлөж байсан байна.
Гэвч арал дээрх нийт хүмүүсийн ихэнх нь жуулчид байсан учраас баллистик пуужингийн довтолгооны үед юу хийх, өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар ямар нэгэн мэдлэггүй байснаас сандралдаж, юу хийхээ мэдэхгүй уйлж бас айж байжээ.
Хойд Солонгос болон АНУ-ын хоёр тэргүүний цөмийн зэвсгийн талаар дайн хийх асуудал ард иргэдэд айдас түгшүүр бий болгосон хэмээн хүмүүс CNN-д ярилцлага өгчээ.
Вашингтон постын мэдээлснээр ажилтан ээлж солилцох үеэрээ “цөмийн зэвсгийн туршилтын анхааруулга” гэдэг товчлуурын дарах гэж байгаад “цөмийн зэвсгийн анхааруулга” хэмээх жинхэнэ товчлуурыг дарсан байна.
Худал анхааруулга өгсөн ажилтан санаатай ийм үйлдэл хийгээгүй бөгөөд хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа хэмээн Хавайн онцгой байдлын газрын дарга Верн Мияаги хэлжээ. Алдаа гаргасан ажилтанг ажлаас нь халалгүй өөр албан тушаалд томилсон байна.
Эх сурвалж: Businessinsider