Сүүлийн үед нойр булчирхайн хурц үрэвсэлтэй хүмүүс ихсэх хандлагатай болсон бөгөөд жил ирэх тусам энэ өвчнөөр өвчлөх хүмүүсийн тoo нэмэгдэж байгаа тухай Улсын Клиникийн төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын клиникийн тэргүүлэх эмч О.Баярмаа хэллээ.
Өнгөрсөн онд гэхэд “Цочмог нойр булчирхайтас ба нойр булчирхайн бусад өвчин”-өөр 1 ба түүнээс дээш насны 9290 хүн өвчилсөн /2012 онд шинээр 6860 хүн өвчилсөн/ байгаа талаар Эрүүл мэндийн газрын судалгаанд дурдсан байна.
Тиймээс энэхүү өвчний талаар, хэрхэн илэрдэг зэрэг мэдээллийг хүргэж байна.
Нойр булчирхайн эмгэг гэж юу вэ?
Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог хамгийн том эрхтэн бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулж, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог аж.
Гадаад болон дотоод шүүрлийн хоёр үйл ажиллагаатай.
Гадаад шүүрэл нь хоол боловсруулахад оролцдог уураг, нүүрс ус, өөх тос зэрэг пегментүүдийг ялгаруулах ажиллагаанд оролцдог.
Бидний идэж буй хүнсний бүтээгдэхүүний уураг, өөх тос маань моно сахар, амин хүчил болтлоо задарч энгийн хэлбэрт шилжихээр нарийн гэдэсний ханаар цус руу шингэж шимэгдэх үйл ажиллагаа явагдаж биднийг тэжээдэг байна.
Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь хүний цусан дахь сахрын хэмжээг тохируулж өгдөг. Нойр булчирхайн сүүл хэсэгт байрладаг сахарыг зохицуулдаг эсүүдээс инсулин ялгардаг юм.
Хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар хоол боловсрох, шимт бодисын шимэгдэх хэвийн явц алдагддаг ба архаг үрэвсэл нь чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болдог аж.
Нойр булчирхайн үрэвслийн шалтгаан
Нойр булчирхайн үрэвслийг үүсгэдэг шалтгааны 98 хувь нь буруу хооллолт, архидалтаас үүдэлтэй.
Мөн элэг цөсний архаг өвчтэй хүмүүсийн нойр булчирхай хоёрдогчоор өвчлөх магадлал өндөр байдаг.
Үүнээс гадна цөсний чулуу, цөсний хүүдийн хурц үрэвсэл, зэрэг цөсний замын эмгэгээс болж нойр булчирхайн үрэвсэл хоёрдогчоор илэрдэг. Үрэвслийн үед пегментүүд ихээр ялгарч өөрөө өөрийгөө хайлуулдаг. Үүнээс болж нойр булчирхайн эдүүд төдийгүй ойр орчмын өөхөн эд, эрхтэн өвчилдөг.
Дараах хүчин зүйлүүд мөн нойр булчирхай үрэвслийн шалтгаан болдог байна. Үүнд:
-12 хуруу гэдэсний үрэвсэл (гастродуодинит, ходоодны шарх өвчин)
-Зарим эмийн бодис / парацетамол, антибиотик, сульфаниламид г.м/ о
-Халдварт өвчнүүд / гахайтах, В, С шар өвчин гэх зэрэг/
-Бодисын солилцоо алдагдах
-Дааврын өөрчлөлт
-Судасны өвчнүүд
-Элэг цөсний өвчин
-Удаан хугацаагаар байнга өлөн байх
-Хэт хурц, өөх тостой хоол хэрэглэх
-Нэг дор хэт их идэх зэрэг болно.
Хэрхэн илрэх вэ?
Хурц үрэвслийн үед маш хүчтэй өвддөг ба аюулхайнаас эхлээд зүүн тийш нуруугаа ороож өвдөх хандлагатай. Мөн хоол боловсруулалт явагдахгүй байгаагаас бөөлжих шинж тэмдэг илэрнэ. Хэвлийн хэсгээр өвдөөд, бөөлжөөд байгаа бол мэргэжлийн эмчид хандаж шинжилгээ өгөх нь чухал байдаг.
Харин архаг үрэвслийн үед хүчтэй өвддөггүй. Нойр булчирхайн толгойн хэсэг нь томорч цөсний цорго бөглөрөх, 12 хуруу гэдсэнд даралт өгснөөс болоод өвдөлт өгдөг. Мөн нойр булчирхайн үрэвсэлтэй хүний царай нь шарлах буюу манайхны ярьдгаар ногоорч харагддаг. Ихэвчлэн хоол боловсруулалтаар давамгай ажиглагддаг. Амархан гэдэс дүүрэх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илрэх тохиолдол бий. Гэхдээ энэ өвчний үед үргэлж өвддөг гэж ойлгож болохгүй талаар Улсын Клиникийн төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын клиникийн тэргүүлэх эмч О.Баярмаа хэлж байлаа.
Нойр булчирхай юу, ходоод уу эсвэл цөс үү?
Хүмүүсийн дунд нойр булчирхай, ходоод, цөсний аль нь өвдөөд байгааг тэр бүр мэддэггүй. Тэгвэл ходоодны өвчин гол төлөв аюулхай орчимд, харин цөс бол бусад эрхтнээс илүү хүчтэй бөгөөд хатгуулах маягтай, баруун гар, дал, мөрөөр өвддөг байна.
Харин нойр булчирхайн өвчний үед хаана өвдөж байгаа нь тодорхой бус өвдөлт маш хурц, шаналгаа ихтэй байх агаад цоргих, төөнөх маягтай, аюулхайгаас эгц ар тийш эсвэл зүүн талыг ороож өвдөх шинж тэмдэг илэрдэг байна. Гэвч та үүгээр баримжаалах бус мэргэжлийн эмчид хандах нь зөв юм.
/Нойр булчирхайны тухай видеог сонирхоорой/
Нойр булчирхайн өвчнийг эмчилэхэд тэсвэр тэвчээр хэрэгтэй
Нойр булчирхайн хурц үрэвслийн эдгэрэлт удаан явагддаг. Эрхтний тогтолцоог гэмтээдэг учраас тэр хүнд үеийг даван туулахад өвчтөнөөс их тэсвэр тэвчээр шаарддаг. Зургаан сараас жил хүртэлх хугацаанд эмчийн хяналтад эмчлүүлэх хэрэгтэй.
Нойр булчирхайн үед уйланхай үүсдэг. Манай улс дэлхийн стандартын дагуу өвчнийг нь намдааж уйланхай эдгэрэхийг нь хүлээдэг. Уйланхай нэг бол эдгэрч нэг бол хавдар болох аюултай байдаг.
Архаг нойр булчирхайн үрэвсэлд тухайн эрхтэн маань хатингаршиж, шүүрлийн үйл ажиллагаа нь буурдаг. Удаан өвдвөл нойр булчирхайн сүүл хэсэг гэмтэж, чихрийн шижинтэй болдог. Тэгэхээр архаг үрэвсэлтэй хүн насан туршдаа эмчийн хяналтад байх шаардлагатай. Нойр булчирхайд дутагдаад байгаа зүйлийг нь нөхөх эмчилгээ хийлгэх нь чухал юм.
Хооллолт
Нойр булчирхайн үрэвслийн үед байнгын гам барьж, хоол ундаа тохируулж явах шаардлагатай. Ялангуяа архи, тамхи зэрэг хортой зуршлаас татгалзах нь зүйтэй. Ингэж чадваас санаа зовохоор өвчин биш юм. Нойр булчирхайн өвчний үед дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
-Мах, загас, ээдэм зэргийг бага зэрэг илүү хэрэглэж, уургийн хэрэглээг нэмэгдүүлэх
-Амархан шингэдэг нүүрс ус болох элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг зүйлийг бага хэрэглэх
-Ходоодны салст бүрхэвчийг цочроохгүй бантан, зутан, нухаш байдлаар хоолыг хэрэглэх
-Нэг дор хэт их идэхээс зайлсхийх
-Чихэрлэг багатай жимс, жимсгэнийг хэрэглэх
-Байцаа манжин, улаан лууванг хэрэглэхээс түр зайлсхийх
Хориглох хүнсний бүтээгдэхүүнд
-Мах, загас, мөөг, ногооны өтгөн аагтай шөл.
-Тарган өөхтэй шарсан хайрсан мах, утсан хиам.
-Даршилсан давсалсан ногоо, лаазалсан нөөш.
-Бялуу, хар бор талх, мөхөөлдөс.
-Согтууруулах ундаа.
Нойр булчирхайн үрэвслээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хоол хүнсээ зохицуулж хэрэглэх нь хамгийн чухал. Хайрсан, хуурсан, шарсан хоолыг бага идэх хэрэгтэй. Халуун ногоо, өөх тостой, даршилсан бүтээгдэхүүн бага хэрэглэвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
А.Сүрэн