Мобиком Корпораци, Монголын Тусгай Олимпын Хороо, Монголын Хөлбөмбөгийн Холбоо хамтран оюуны бэрхшээлтэй хүүхэд залуусын дунд хөлбөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд нийслэлийн 70, 25, 55-р тусгай сургуулийн сурагчид болон 26, 35-р сургуулийн сурагчид, Мобиком Корпорацийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид оролцож хамтарсан тоглолт хийсэн юм.
ТЭМЦЭЭНИЙГ ОНЦЛОХ НЬ
Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин, тэдэнд тулгамдаад буй саад бэрхшээлүүдийг тодруулж, боломжит шийдлүүдийг эрэлхийлэн ажиллахыг зорьдог.
Тухайлбал, энэ оны 3-р сард Монголын Тусгай Олимпын Хороо болон Улаанбаатар Ротари Клубтай хамтран “Боломжийг Бүгдэд” төслийг Зүүн болон Говийн бүсийн 7 аймагт амжилттай зохион байгуулсан юм.
Ингэснээр оюуны бэрхшээлтэй 150 гаруй хүүхэд залууст спортоор хичээллэх, үүгээр дамжуулан бусдаасаа суралцах, найз нөхөдтэй болох, Олон Улсын тэмцээн уралдаанд оролцох боломжийг бүрдүүлж, нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чухал хувь нэмэр оруулсан билээ.
Энэхүү тэмцээн нь ч мөн адил оюуны бэрхшээлтэй хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэх, бусадтай эрх тэгш гэдгийг ойлгуулах, олон нийтийн хандлагыг өөрчлөхөд чухал ач холбогдолтой юм.
Мөн энэхүү хамтарсан тоглолтын тамирчдаас 2023 онд ХБНГУ-н Берлин хотноо зохиогдох Тусгай Олимпын Зуны Наадамд хөлбөмбөгийн төрөлд өрсөлдөх тамирчдыг сонгон шалгаруулах болсныг дуулгахад таатай байна.