Д.Сүхбаатар жанжны гэргий төр нийгмийн зүтгэлтэн Нэмэндэйн Янжмаа 1893 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр төрсөн хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Түүний мэндэлсний 130 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгууллаа.
Сүх жанжны гэргий Н.Янжмаа нөхөртэйгээ нас чацуу бөгөөд жанжныг 1923 онд 30 насандаа хорлогдож нас барсан гэж үздэг байна. Жанжныг өөд болоход түүний үйл хэргийг үргэлжлүүлэхээр гэргий Н.Янжмаа эр нөхрийнхөө үүсгэн байгуулж, даргаар нь ажиллаж явсан Монгол ардын намд гишүүнээр элсжээ.
Үүнээс хойш БНМАУ-ын төрийн эрх барих дээд байгууллагад хэдэнтээ сонгогдож, Улсын Бага Хурлын Тэргүүлэгч гишүүн, Улсын Их Хурлын орлогч дарга, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүний алба хашиж явсан төр, нийгмийн зүтгэлтэн байжээ. Сүхбаатар жанжны гэргий Н.Янжмаа нь ганц хүү төрүүлсэн бөгөөд хүү С.Галсангийн хоёр охины том болох Г.Нарангийн охин гурав дахь үеийн зээнцэр Д.Сүхжаргалмаа эрдэм шинжилгээний хуралд ирж, эмээгийнхээ тухай гэр бүлийн дурсамжаас хуваалцсан юм.
Д.СҮХЖАРГАЛМАА: ЭМЭЭГИЙН ӨСГӨСӨН ХАМГИЙН СҮҮЛИЙН ХҮҮХЭД НЬ БИ
Нэмэндэйн Янжмаагийн гуч охин Д.Сүхжаргалмаа, Эмээгийн хамгийн сүүлд өсгөсөн хүүхэд нь би байгаа юм. Эмээ 1962 оны нэгдүгээр сард нас барахад би есөн настай үлдсэн. Есөн настай хүүхэд нарийн сайн санахгүй л дээ. Миний хамгийн сайн санадаг зүйл гэвэл өглөөнөөс орой хүртэл би Думаа гэгч цэргийн жолооч эмэгтэйн хүрэн “Победа” машинд унтахдаа унтаад л хамт явдаг. Думаа эгч эмээгийн жолооч.
Эмээ нэг хүүхэд төрүүлсэн нь Сүхбаатарын Галсан буюу хүмүүс Хурандаа Галсан гэж мэднэ. Бид хөгшин аавыг “аав” гэж нэрлэдэг. Өөрийнхөө ээж, аавыг “папа, мама” гэдэг. Галсан өвөө 1910 онд Их хүрээний Амгаланбаатар хотод төрсөн Хурандаа Галсан гэж танигдсан цэргийн зүтгэлтэн хүн.
Миний эмээгийн өөрийнхөө хүүхэд мэт гардан өсгөсөн хүүхэд олон. Тухайлбал, Сүх жанжны дүү Долгор эмээгийн охин Дэжидийн том хүү Хатанбаатарыг өөрийн хүү шиг өсгөсөн.
Намайг төрөх эмнэлгээс гарахад л эмээ хүүхдийн модон ор хийлгэж, цагаан будгаар будуулж бэлдчихээд өрөөндөө орныхоо дэргэд тавьчихсан байсан гэдэг. Тэр цагаас хойш би эмээгийн охин болсон.
1931 онд миний ээж төрсөн. Ээж бүрэн дунд сургуулиа төгсөөд, шууд Намын дээд сургуульд элссэн. Дараа нь “Пионерийн үнэн”, “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч, утга зохиолын ажилтан хийж байсан.
Намайг төрөх эмнэлгээс гарахад л эмээ хүүхдийн модон ор хийлгэж, цагаан будгаар будуулж бэлдчихээд өрөөндөө орныхоо дэргэд тавьчихсан байсан гэдэг. Тэр цагаас л би эмээгийн охин болсон. Бид ээжээсээ тавуулаа, хамгийн бага дүү маань эмээг 1962 онд нас барсны хойно 1963 онд төрсөн. Эмээг дурсаад миний аав Сүхээмаа гэж нэрлэсэн. Миний хамгийн бага дүү эмээгийн надад зориулан зэхсэн тэр модон орны эзэн болсон.
Эмээ намайг ширүүн загнах болон гар хүрч байсныг огт санадаггүй юм. Ээж, ааваас эхлээд, хөндлөнгийн хүмүүс ярихдаа “Над шиг эрх хүүхэд байгаагүй” гэдэг. Наадмаар хуучин модон Цэнгэлдэх хүрээлэнгийн дарга нарын өрөөнд ороход Бал дарга намайг айдас дүүрэн нүдээр хардаг байсан гэж хэлдэг. Тэгэхээр их л шуугиантай хүүхэд байж дээ /инээв/. Эмээ байсан болохоор надад хэн ч, юу ч хэлдэггүй. Тиймдээ ч эмээгийн эрх шар охин нэртэй байв. Эмээ их л тэвчээртэй байж.
Би сургуульд орсон хэр нь үсэг эвлүүлж чадахгүй. Эмээ “Миний хөө, ингэж уншдаг юмш дээ” гэдэг, тэгээд ч нэмэргүй юу ч сурахгүй. Нэгдүгээр ангиа бараг төгсөхийн хэрд үсэг эвлүүлж, үг холбож уншиж сурснаа санадаг юм. Тэрнээс хойш би ном л уншдаг болсон. Дээхнэ үед хүнсний бараа авахад сонинд ороож өгдөг, тэр сониныг ч уншина. Ерөөсөө л таарсан бүхнээ уншдаг “өвчтэй” болсон минь эмээгийн л хүмүүжил, номын гайхамшгийг ярьж өгсний тус болов уу гэж боддог.
Зургийн тайлбар: ЗХУ-ын Сочи хот дахь амралтын газарт Монголоос ийм бүрэлдэхүүнтэй баг очив. Бидний ард байгаа тэр байшинд Сталин амардаг байсан гэнэ лээ. Ж.Самбуу дарга хүүхдүүдтэйгээ, мөн Улс төрийн товчооны гишүүдийн хамт. Урд эгнээний зүүн гар талаас нэгдүгээрт Д.Сүхжаргалмаа охин би сууна.
Эмээг тойроод төрөл садан, төрөл садангийн биш хүмүүс ч амьдардагсан. Жанжны бага дүү Долгор эгч эмээгийн хашаанд гэрээ бариад бурхан болтлоо цуг амьдарсан. Би гэрээр нь орж гараад л гүйдэг.
Миний ээж 1931 онд төрмөгц ээж, аав нь салж сарнисан. Гэтэл аль эрт 27-28 жилийн өмнө яваад өгсөн бэрийнхээ ээжийг зээ охинтой нь гэртээ байлгадаг. Бид тэр эмээгээ чавганц эмээ гэдэг, би зээ охинтой нь тоглодог байв. Чавганц эмээ эмээ бид хоёртой бараг 30-аад жил амьдарсан. Багадаа тэрийг нь мэдэх биш, том болоод бодоход энэ бол тийм ч түгээмэл үзэгдэл биш байх гэж бодож, эмээгийнхээ хүнлэг чанарыг хайрлаж, биширч билээ.
Эмээ Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргаар 17 жил ажилласан хүн. Тэр үедээ ЗХУ Германы фашистуудтай байлдахад Монголоос Улаан армид тусламж үзүүлэх эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг удирдаж, Монголын ард түмний сэтгэлийн бэлгийг фронт руу хүргэж өгөхөд хоёр удаа явсан.
ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХУГАЦАА ТАВАН ЖИЛ БАЙСНЫГ ЭМЭЭ ГУРВАН ЖИЛ БОЛГУУЛСАН
Эмээг олны ээж гэж хэлж болно. Манай улсад цэргийн албыг таван жил хаадаг байв. Эмээ Эмэгтэйчүүдийн холбоог удирдаж байхдаа цэргийн албыг гурван жил болгуулах санаачилга гаргаж, олон эрэгтэй даргын хаалга татаж, шийдвэр гаргуулсан.
Энэ тухай Хурандаа Г.Мягмаржав, Цэргийн алба таван жил байхад хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Н.Янжмаа "Эмээл нь хувхайрч, эм нь сувайрлаа" хэмээн үзэж гурван жил болгуулахыг санаачлан шийдвэр гаргуулж чадсан хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Энэ бол Монголын гэр бүлүүдийн эрх ашгийг хамгаалсан чухал шийдвэр гэж үздэг. Цэргийн алба хаах хугацааг гурван жил болгуулах нь тийм амар ажил биш бөгөөд эмээ олон даргын хаалга татаж, уйгагүй зүтгэсэн нь ойлгомжтой юм.
Ч.БОЛДБААТАР: БНМАУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ҮҮРГИЙГ ЖИЛ ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД БОЛОВЧ ХАШСАН
МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Ч.Болдбаатар “Н.Янжмаа улс төрийн зүтгэлтэн болох нь” сэдвээр илтгэлээ.
Тэрбээр, Н.Янжмаа гуай 1923 онд намд элссэн нь архивын баримтаар нотлогддог. Гучхан настай цэл залуугаараа бэлэвсэрсэн түүнийг Д.Сүхбаатар жанжны эхнэр гэдэг утгаар жанжны үзэл баримтлал энэ хүнээр дамжин үргэлжилнэ гэж үзсэн байх талтай. Нэмэндэйн Янжмаа гуай төрийн эрх барих дээд байгууллагад хэд хэдэн удаа сонгогдсон. 1940-1951 онд БНМАУ-ын Бага Хурлын гишүүн /УБХ/, 1940-1951 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон.
УБХ-ын тэргүүлэгч гишүүн, УБХ-ын тэргүүлэгчдийн орлогч даргаар 1949 онд ажилласан, АИХ-ын орлогч дарга, АИХ-ын тэргүүлэгч гишүүний алба хашиж явсан. УИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд 1953 оны есдүгээр сарын 23-нд таалал төгссөний дараа тэрбээр 1954 оны долоодугаар сарын 6-ны өдөр хүртэл БНМАУ-ын төрийн тэргүүний үүргийг хашсан төрийн зүтгэлтэн, улстөрч байв.
Эрх баригч намын Төв хорооны тэргүүлэгчийн орлогч, НТХ-ны тэргүүлэгч гишүүн, НТХ-ны Улс төрийн товчооны гишүүн, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргын алба хашиж байсан төрийн бөгөөд улс төрийн зүтгэлтэн юм.
Н.Янжмаа гуай 1940-1954 онд УБХ-ын гишүүн байхдаа олон ажил санаачлан хийсэн. Үүнээс нэг зүйлийг онцолбол 1941 оны 2-р сард болсон УБХ-ын хуралдаанд Н.Янжмаа гуайн санаачилгаар засаг захиргааны бүтэц зохион байгуулалтад зарим өөрчлөлт оруулсан байдаг.
УИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд 1953 оны есдүгээр сарын 23-нд таалал төгссөний дараа тэрбээр 1954 оны 7-р сарын 6-ны өдөр хүртэл БНМАУ-ын төрийн тэргүүний үүргийг хашсан төрийн зүтгэлтэн юм.
1960 оны Үндсэн хуулийг баталсан АИХ-ыг сонгох 14-р сонгуулийн анхдугаар чуулганыг Н.Янжмаа гуай нээж үг хэлсэн. Тэр чуулганаас Н.Янжмааг гуайг АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгосон. Дарга нь Ж.Самбуу гуай бөгөөд Н.Янжмаа гуай зургаан тэргүүлэгч гишүүний нэг байв.
НТХ-ны Нарийн бичгийн дарга байхдаа хийсэн нэг чухал ажил нь Халхын голын тулалдаанд оролцсон дайчдад бэлэг цуглуулах хөдөлгөөнийг удирдаж ажилласан. Энэ туршлагад нь үндэслэн 1941 онд Улаан армийн байлдагчдад туслах бэлэглэлийн хөдөлгөөнийг мөн удирдуулсан. Монголын ард түмний сэтгэлийн бэлэг 740 гаруй вагон бэлэг цуглуулсан бөгөөд зургаан удаагийн вагоны цуваа Зөвлөлтөд хүрсэн түүхтэй. Н.Янжмаа гуай бэлэг гардуулах хоёр цуваанд явсан.
Улаан армид туслах олон төрлийн ажил зохион байгуулсны нэг нь цусаа хандивласан түүхийг манайхан ер ярьдаггүй. Цус хандивласан нь хамгийн үнэтэй зүйл. Тийм ч учраас 1944 онд Зөвлөлтийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан С.Лувсан гуай, Н.Янжмаа гуай хоёрыг шагнасан байдаг. 1945 онд Сүхбаатарын одон бий болоход хамгийн түрүүнд Н.Янжмаа гуай, Сүхбаатарын Галсан нарыг шагнасан. Энэ бол бэлэглэлийн хөдөлгөөнийг амжилттай зохион байгуулсныг үнэлсэн хэрэг хэмээв.
Н.БАТБОЛД: Н.ЯНЖМААГИЙН НАМ БУС ЯВДЛЫН ТАЛААР БИЧСЭН ГЭХ МАРШАЛЫН ЗАХИДАЛ АРХИВААС ОЛДООГҮЙ
“Чингис хаан” музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга, доктор Н.Батболд “Н.Янжмаа улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн нь” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.
Тэрбээр илтгэлдээ, Н.Янжмаа гуай Эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн дарга байхдаа 1947 онд Прага хотод болсон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хуралд оролцож, илтгэл хэлэлцүүлсэн. Эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүн “Хүндэт удирдагч”, УБХ-ын тэргүүлэгчдийн орлогч даргын өндөр алба хашсан зэрэг нь хэлмэгдэх нөхцөл болсон.
Н.Янжмаа гуай УТТ-ны гишүүдэд хандаж “Манай их удирдагч Янжмаагийн 25 жилийн хувьсгалт бүтээл” номыг, засаж өгөхийг гуйж өргөдөл гаргаж байжээ.
Яагаад хэлмэгдэх болов? Маршал Х.Чойбалсан 1949 оны 6 дугаар сарын 13-нд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүдэд “Нөхөр Янжмаагийн нам бус явдлын тухай” гэх захидал бичсэнийг хэлмэгдэх үндсэн шалтгаан болсон гэж үздэг. Гэвч Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас Маршагын уг захидал нь олдоогүй.
БНМАУ дахь ЗСБНХУ-ын Элчин сайд Ю.К.Приходовын төвдөө илтгэсэн захидалд, “Чойбалсан эл захидалдаа тэрээр Монголын хувьсгал болоод МАХН-ын түүхийг үнэн мөнөөр гаргаж тавихын төлөө тэмцэж буй мэтээр харуулахыг оролджээ. Үнэн хэрэгтээ бол ... Чойбалсан нь өөрийн нэр хүндэд туйлын эмзэг хартай ханддагийн хувьд БНМАУ-ын түүх болоод түүний удирдлагад бие даасан байр суурь баримтлах гэсэн ихээхэн болгоомжтой ханддаг. Үүнээс гадна Янжмаа нь сүүлийн үед Чойбалсантай хэд хэдэн удаа маргалдаж сөргөлдсөнийг би мөн илтгэсэн, ... Янжмааг нөлөө бүхий байр сууринаас нь зайлуулахыг хичээж байна хэмээгээд тэдний харьцааны ард улс төрийн аливаа зөрөлдөөн байхгүй гэж тодотгожээ.
Эндээс харахад Янжмаа гуай, Маршал Чойбалсан хоёрын дунд удирдлагын түвшинд зөрчил гараагүй. Харин энэ хоёр хүний дундуур улс төрийн ямар нэг явуулга орсон байж болох юм.
Маршалын дээрх захидалд үндэслэсэн МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1949 оны 7-р сарын 2-ны 34/63 дугаар хурлын тогтоолд:
- МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн нөхөр Янжмаа, жолоодогчийн суурийг эрмэлзсэн манай намд үл тохирох амьсгалаар халдварлагдаж өөрийн биеийг дэндүү өргөх явдлыг сонирхож өөртөө Монголын эмэгтэйчүүдийн /Агуу их жолоодогч/ гэх ролийг хадгалуулахыг сүүлийн жилүүдэд оролдож иржээ.
- Нөхөр Янжмаа, өөрийгөө зусарч бялдууч нараар тойруулан МАХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн хэмээх эрхэм явдлыг ашиглаж, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажилтныг түлхэж байгаад НТХ-ны Улс Төрийн товчооны гадуур хэмжээгүй их магтаал чимэглэлийн амьсгалтайгаар өөрийнхөө намтрыг “Манай их удирдагч нөхөр Янжмаагийн 25 жилийн хувьсгалт бүтээл” гэдэг нэртэйгээр бичүүлсэн. 1946 оны уг хэвлэлийг зохиогч нь Эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн тэргүүлэгчийн туслах Саримаа хэмээх эмэгтэй юм.
Дүгнэлт: 1947 оны ардчилсан эмэгтэйчүүд хурал болон 1946 оны Эмэгтэйчүүдийн тэргүүлэгчдийн төв зөвлөлийн II тогтоол гарснаас үүдэлтэй байж болох талтай. Уг тогтоолд:
- Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн дарга нөхөр Янжмаа бол Монголын эмэгтэйчүүдийн анхны зохион байгуулагч бөгөөд тэдний сурган хүмүүжүүлэгч нь мөн.
- Монголын малчин ажилчин сэхээтэн бүх эмэгтэйчүүд нь нөхөр Янжмааг өөрийн Их удирдагч бөгөөд хайрт эх хэмээн хамгийн дотночлон үзнэ.
- Эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн тэргүүлэгчдээс Янжмаагийн нэр дээр 20 мянган төгрөгийн мөнгөн фонд үүсгэх хүсэлт гаргаж, УБХ-д танилцуулахаар тогтсон.
Тухайн үед Маршалын нэр дээр ч фонд үүсгээгүй байхад Янжмаа өөрийн нэр дээр 20000 төгрөгийн фонд гаргах гэлээ хэмээн буруутгаж, хэлмэгдүүлсэн. Н.Янжмаа гуай УТТ-ны гишүүдэд хандаж “Манай их удирдагч Янжмаагийн 25 жилийн хувьсгалт бүтээл” номыг, засаж өгөхийг гуйж өргөдөл гаргаж байжээ.
Дээрх шалтгаанаар Н.Янжмааг хэлмэгдүүлсэн бөгөөд УБХ-ын тогтоол буюу хэлмэгдүүлсэн шийдвэр нь:
- МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүнээс хасах
- БНМАУ-ын Хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн Төв Зөвлөлийн Даргын үүрэгт ажлаас чөлөөлөх
- “Манай их удирдагч Янжмаагийн 25 жилийн хувьсгалт бүтээл” товхимлыг хураан авч хүчингүй болгох
- Үүрэгт ажлаас нь чөлөөлөх, хувийн тэтгэвэрт гаргах зэрэг шийдвэр нь тэр хүний нийгэм, улс төрийн үйл ажиллагаанд цэг тавьсан юм.
Ийн хэлмэгдүүлэлтэд өртсөн бөгөөд Н.Янжмаа гуайн улс төрийн нэр нөлөө, эмэгтэйчүүдийн манлайлалд гүйцэтгэсэн үүрэг роль зэргээс нь Маршал Х.Чойбалсангийн дараах удирдагч хэмээн харж, болгоомжлох үүднээс таслан зогсоосон байх магадлалтай хэмээн доктор Н.Батболд эцэст нь дүгнэн өгүүлэв.
Н.Янжмаагийн гуч охин Д.Сүхжаргалмаа дээрх номын талаар, Нэг хүнийг тахин шүтэх үзэл ноёлсон нэг намын тогтолцоотой цаг үед удирдлага дор нь ажиллаж байсан хүмүүс магтан дуулж бичсэнд эмээ өөрөө гэмшсэн. Гэхдээ... хэмээгээд “Хэлэх үг үсэг бүрийг хянадэг энэ үед тэр номнуудыг яагаад хэвлүүлсэн юм бэ?...” гэж эмээ өөрөө асуусан тухай судлаач Мэндсайхан “Нэмэндэйн Янжмаа” номондоо дурдсан байдаг хэмээн тодотгон өгүүлсэн.
Монголын эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн тэргүүн Н.Янжмааг буруутгасан УТТ-ны шийдвэрийг 1993 оны нэгдүгээр сарын 23-нд Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 100 жилийн ойгоор хүчингүй болгож, нэр төрийг нь сэргээсэн байна.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл, Монголынхоо удирдан чиглүүлэгч эмэгтэйчүүдийн түүхийг хойч үедээ хүргэх нь МЭХ-ны үүрэг юм хэмээгээд Нэг намын тогтолцоотой цаг үед төр, нийгэмд жендерийн харьцааг хангуулахад Н.Янжмаа манлайлан ажилласан түүхэн гавьяатай эмэгтэй хэмээн онцлов.