"Муу л гэх юм билээ, хэн мэдэх вэ. Одоо ч тэгээд муугүй юм байхаа болио шив", "Хэрэглэхгүй гээд яалтай билээ". Булган аймгийн Булган сумын "Жаргалантын ам"-нд зусаж буй хөдөөгийн малчин айлын гэрийн эзэгтэйгээс хуванцар савны хор уршиг, сөрөг үр дагаврын талаарх бодлыг асуувал ийм бүүр, түүрхэн хариулттай сууна.
Гэр доторх сүүний шанага, айргийн бүлүүр, хөхүүр, саамын хувин. Тун саяхан төхөөрсөн хонины гэдэстэй сав гээд ахуйн хэрэглээний олон суулга хуванцар байх аж. Харин гэрийн гаднах устай савнууд бүгд эчнээ танил "25-ын шарууд" байна.
Манай улсад зориулалтын бус хуванцар савын олдоц их, үнэ хямд зэргээс шалтгаалан айл өрхүүд ундны ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд өргөнөөр хэрэглэж байна.
Хуванцар савны тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх мэдлэг хот, хөдөөд ялгаагүй дутмаг байна. Гэтэл хуванцрын найрлагад хүний эрүүл мэндэд хортой формальдегид, фталын хүчил, фталын ангидрид хар тугалга гэх мэт 4000 гаруй төрлийн химийн бодис агуулагддаг байна. Эдгээр бодис нь хүний биед харшил үүсгэх, генийг гэмтээх, архаг хууч өвчин ба хавдар үүсгэх, бага насны хүүхдийн элэг, бөөрийг гэмтээх өндөр эрсдэлтэй байдгийг эмч тайлбарлажээ.
Иймд ахуйн хэрэглээний сав сонгохдоо аль болох хуванцраас татгалзах, хуванцар савны олон улсын тэмдэглэгээний дагуу хүнсний зориулалттай, зэвэрдэггүй хөнгөн цагаан, нержин /зэвэрдэггүй, ган хийцтэй/ зэрэг удаан ашиглагдах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй сав сонгохыг зөвлөж байна.
Хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их агуулагддаг байна. Хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалгын агууламж стандартад зааснаас 3-4 дахин, айрагт 4,4 дахин их байдаг аж.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалга ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон Монгол Улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60-800, формальдегид 1800-6900 дахин их байгааг тус тус тогтоожээ.
Формальдегид нь хортой шинж чанартай бодис бөгөөд гоо сайхан, хумс бэхжүүлэх бүтээгдэхүүн болон ариутгал, цэвэрлэгээний бодисын бүрэлдэхүүнд ордог, арьс салст болон амьсгалын замыг цочроох, арьсан дээр тууралт үүсэх эрсдэлтэй юм. Эх сурвалж: Монгол Улсын ундны усны чанарын мэдээллийн сан
Иймд хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах, хүнсний зориулалтын бус савыг ахуйн зориулалтаар ашиглахгүй байхыг зөвлөж байна.
Хуванцар савны олон улсын тэмдэг, тэмдэглэгээ:
Хуванцар савны олон улсад ашигладаг тэмдэглэгээ, хүнсэнд удаан хугацаанд хэрэглэхэд эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл зэргийг доорх хүснэгтэд харуулжээ.
"1", "5" гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хэрэглэхэд аюулгүй, "2", "4" гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар сав нь эрүүл мэндэд учруулах хор хөнөөл багатай тул нэг удаа хэрэглээд хаях зориулалттай.
Харин "3", "6", "7" гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хортой тул хоол хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүй юм. Иймд айл өрх сав авахдаа уламжлалт хөнгөн цагаан эсвэл зориулалтын зэвэрдэггүй ган хийцтэй сав сонгохыг зөвлөж байна.