Иран эмэгтэйчүүдийн жагсаалд оюутнууд нэгдээд байсан бол сүүлийн өдрүүдэд дунд сургуулийн сурагч охид мөн нэмэгдэв. Тус улсын Шираз хотын дунд сургуульд мягмар гарагт хийсэн бичлэг цахим сүлжээнд тархжээ. Бичлэгт охид хагас цэрэгжүүлсэн, Бэсик байгууллагын төлөөлөгчийн яриаг таслан, “Зайл” хэмээн хашхирч байгааг харуулсан байна.
Махса Аминигийн үхлийн дараа бүх нийтийг хамарсан жагсаал болж, 21 дэх өдрөө үргэлжилж байна. Бэсик байгууллага жагсаалыг тараан, үймээнийг намдаах зорилгоор эрх баригчдад дэмжлэг үзүүлж эхэлжээ. Хагас цэрэгжсэн энэ байгууллагыг Иранд Исламын хувьсгал болсны дараа буюу 1979 онд Аетуллах Хумэйни байгуулсан аж.
Сайн дурынхнаас бүрдсэн энэ байгууллагын гишүүд энхийн цагт Исламын хууль дүрмийг сахиулахад анхаарч, ёс зүйн цагдаагийн үүрэг гүйцэтгэдэг. Махса Аминиг толгойн алчуураа буруу зүүсэн хэмээн ёс зүйн цагдаа баривчилсан юм. Иймд эмэгтэйчүүд ёс зүйн цагдаа нарыг эсэргүүцэн жагссаар байна.
Ираны Сэнэндэк хотод эрэгтэй хүн “Дарангуйлагч үхэх ёстой” гэсэн лоозон барьж, охид гартаа толгойн алчуураа барьж, “Эрх чөлөө” хэмээн хашхирч, ахимаг настай эмэгтэй алга ташин, тэднийг дэмжиж байгааг харуулсан бичлэг ил болжээ.
Ираны Боловсролын сайд Юусуф Нури “Дайснууд дунд болон их сургуулиудыг онилж байна” гэж мэдэгдсэн байна. Мөн Ираны шашны тэргүүн Аетуллах Али Хаманэй жагсаалын ард АНУ, Израиль бий гэжээ.
Эх сурвалж: BBC