Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг хүргэж байна.
ӨМНӨД СОЛОНГОСЫН ЖУУЛЧИД МОНГОЛД 90 ХОНОГ ХҮРТЭЛ ВИЗГҮЙ ЗОРЧИНО
БНСУ, Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд чухал шийдвэрүүд гаргалаа.
Монгол Улсын Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх солонгосын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулах шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэр нь 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Коронавируст цар тахал эхлэхээс өмнө жилд дунджаар 100,000 орчим солонгос иргэд манай улсад аялал жуулчлалын зорилгоор ирдэг байсан бөгөөд өнөөдрийн шийдвэр нь БНСУ-аас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
ТЭР ЭРГЭН ИРЛЭЭ
Австрали улсад суух Элчин зөвлөхөөр томилогдоод тус улсад ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан эх орондоо эргэн иржээ. Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүргүүлсэн бөгөөд үүнээс хойш чөлөөт иргэний МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Энэ сарын 3-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "МАНАН дэглэмийн эсрэг эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлэхээр Австрали, Шинэ Зеланд, Швейцарийн загварт суурилсан хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр Монголдоо эргэн ирлээ. Австралид байх нэг жилийн хугацаандаа Их Монгол Улсын их засаг Үндсэн хуулийн төслийг боловсруулж ирлээ. Өнөөдөр бид жижиг Монголд биш Их Монгол Улсад амьдрах ёстой. Их Монголын иргэддээ удахгүй Их засаг Үндсэн хуулийг батлуулж бэлэг барих болно. Шинэ хувьсгал буюу Монголыг аврах 18 хувьсгал удахгүй эхлэх болно" гэж хэллээ.
Улмаар тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг мэтгэлцээнд дуудсан юм.
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС 550 МЯНГАН ТӨГРӨГ БОЛНО
Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх 2023 оны нэгүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө, сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоов. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм.
СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХИЙГ ШААРДСАН "ӨӨРСДӨӨ ӨӨРЧИЛ, ҮГҮЙ БОЛ ТАР" ТАЙВАН ЖАГСААЛ БОЛЛОО
Тавдугаар сарын 5-нд 12:00 цагт Сүхбаатарын талбайд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаалд болсон бөгөөд тус жагсаалыг ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд санаачлан зохион байгуулав. Жагсаалаар сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхийг шаардсан юм. Мөн үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн үндэсий намын зүгээс Монголын асуудлыг углуургаар нь, тогтолцоогоор нь өөрчилж, ирэх 30 жилд өөр замаар хөгжих саналыг боловсруулж, иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ.
ХИЙМЭЛ ЗҮЛЭГ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжих "Нийтийн хөл бөмбөг" төслийн хүрээнд Улаанбаатар хотын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “UB cup” тэмцээн болох гэж байна. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг эхлүүлж, Сүхбаатарын талбайд /2022.05.03/ хөл бөмбөгийн талбай заслаа.
Чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэг хүрээлэнгээр ангаж цангасан нийслэлчүүд хиймэл зүлэг засахад нийслэлийн зарим иргэд алжаалаа тайлж, хэсэг зуур тухлав. Энэхүү дүр зураг Улаанбаатар хотод ногоон байгууламж дутагдаж байгааг, иргэд гэр бүлээрээ амарч суух газар хомс буйг бэлхнээ харуулсан юм.
БАЯРЛАЛАА, БАЯРТАЙ САЙЕД МОЛЛАЙ
2018 оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Саид Моллаи албан ёсоор Азербайжаны шигшээ багт барилдахаар боллоо. Азербайжаны жүдо бөхийн холбоо болон Олон Улсын жүдо бөхийн холбооноос Саид Моллаин иргэншил солигдсоныг баталгаажуулав. Моллаи "Монголын жүдо бөхийн холбоотой хийсэн гэрээ дууссаны дараа би Азербайжаны шигшээд барилдах хүсэлтээ илэрхийлсэн. Одооноос Азербайжаны далбаан дор барилдах болсондоо маш их баяртай байна. Европ, дэлхийн аварга болон 2024 оны Парисын олимп биднийг хүлээж байна. Бидэнд цаг бага байгаа ч би бүхнээ дайчилна" хэмээжээ.