Улсын хэмжээнд 2021 онд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 26 хувьтай хэрэгжжээ. Үүнтэй холбогдуулан "Байгалийн нөөц ашиглалт-Орлого ба зарлага" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.11.30/ БОАЖЯ, АТГ хамтран зохион байгууллаа.
Дээрх хууль 2012 онд батлагдсан, арав гаруй жил хэрэгжиж байгаа ч маш хангалтгүй үр дүнтэй байна. Тухайлбал сүүлийн зургаан жилийн хугацаанд 35 хувьтай хэрэгжсэнийг БОАЖЯ-ны Усны бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг онцоллоо.
БОАЖЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гоцбаяр "Хуулийн хэрэгжилт 10 жилийн хугацаанд 50 хувийг давсан тохиолдол байхгүй. Нөгөө талд байгалийн нөөц ашигласны төлбөр жил ирэх тусам өсөж байгаа бөгөөд бид байгалийн нөөцөө ашиглах нь нэмэгдсээр байна. Нөөц ашиглалт өндөр байгаа бол түүнийг хамгаалах, нөхөн сэргээх зардал адил өсөх ёстой ч эсрэгээрээ буураад байгаа.
Газрын нөөц ашигласны төлбөр 2020 онд 49.4 тэрбум, 2021 онд 69.8 тэрбум болж өсжээ. Гэтэл 2020 онд Монгол Улсын газар нутгийн 77 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс 23 хувь нь нэн хүчтэй доройтсон судалгаа байна. Гэтэл газрын нөөц ашигласны төлбөрөөс орж ирж байгаа мөнгө өсөөд байгаа. Тэгэхээр тулгамдаад байгаа асуудалдаа авсан төлбөрөө зарцуулж чадаж байна уу гэдэг асуулт бий. Жил бүр 16-20 орчим тэрбум төгрөг байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээхээс бусад арга хэмжээнд зарцуулж байна.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн 80 орчим хувийг зургаан аймаг бүрдүүлж байна. Уул уурхай, байгалийн баялаг ихтэй Өмнөговь, Булган, Орхон, Төв, Сэлэнгэ, Дорнод аймаг. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын зарцуулалтад гарч буй нийтлэг бэрхшээл, тулгамдаж буй асуудал гэвэл сумдад орж ирсэн орлогыг аймаг татаж аваад эргээд тэгшитгэх байдлаар тараадаг сонин тогтолцоо байна. Хаана ашиглалт өндөр байна тэр газар зарцуулалт дагаад өндөр байх ёстой. Тухайн байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд илүү их мөнгө зарцуулах хэрэгтэй шүү дээ.
Түүнчлэн сум, орон нутгууд байгалийн нөөцөөс орж ирж байгаа орлогыг төсвийн цоорхойг бөглөх маягаар автомашин, сандал, ширээ авах зэрэгт зарцуулдаг асуудал бий. Ер нь орон нутгаар явж байхад энэ орлогыг огт өөр зүйлд зарцуулсан тохиолдол олон илэрсэн" гэлээ.
Мөн тэрбээр аймаг хөгжүүлэх сангийн тодорхой хувийг байгаль хамгаалах арга хэмжээнд зарцуулах шаардлагатай. Энэ мэтчилэн дорвитой арга хэмжээ авч ажиллахгүй бол 1-2 жилийн дараа хэдэн тэрбум төгрөг зарцуулаад ч байгалиа нөхөн сэргээх, унаган төрхөөр нь хадгалах боломжгүйд хүрэхийг олон улсын судлаачид анхааруулж байгааг онцоллоо.