Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Наркологийн эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр эмнэлгүүд болон эмч мэргэжилтнүүдэд тулгамдсан асуудал, түүнээс гарах шийдлийн талаар ярилцсаны сацуу ажил мэргэжилдээ хошуучлагчдад шагнал гардуулсан юм.
Нийслэлийн Наркологийн эмнэлэг нь НЭМГ-ын харьяанд ажилладаг. 23 дахь жилдээ архинд донтох эмгэгийн эмчилгээ, үйлчилгээ болон тамхинаас гаргах, мансууруулах болон сэтгэцэд идэвхт бодисын донтолтын эмчилгээ хийж буй.
Нийслэлийн хэмжээнд ганцхан байдаг энэ эмнэлэг 50 ортой, сард ойролцоогоор 164-192 хүн, жилд 1500-2000 хүнийг хэвтүүлэн эмчилдэг аж. Эмнэлэг 38 эмч, ажилтантай. Эмч, ажилтнуудаа удирдан чиглүүлж, хуримтлуулсан туршлагаа бусдадаа түгээн ажилладаг Наркологийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Чулуунболорыг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Д.Чулуунболор мэргэжлээрээ 24 дэх жилдээ, Наркологийн эмнэлэгтээ найм дахь жилдээ ажиллаж буй юм.
Харин Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв 102 эмч, 135 сувилагч, эмнэлгийн туслах 130 ажилтантай. Өрхийн эрүүл мэндийн төвтэйгөө нийлээд 500 гаруй эмнэлгийн ажилтан Чингэлтэй дүүргийн нийт хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Тэдгээр эмч нараа тэргүүлэн ажиллаж буй тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзоригийг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.