Наполеон Бонапартын төрсний 240 жилийн ой наймдугаар сарын 15-нд боллоо. Олон зууны туршид ийм их анхаарал сонирхол татахаар хувь хүмүүс хүн төрөлхтөний түүхэнд цөөхөн байсан юм.
Түүхчид болон өнөөгийн гүйлгээтэй ном зохиол бичигчдийн шинэ үеийнхэн бүр Корсикийн арлаас гаралтай энэ хүний тухай өөрийн намтар түүхийг бичиж байгаа ч, түүнтэй холбоотой нууцлаг явдал цөөрөхгүй л байна.
“Тэр ертөнцөөс ангид байсан, түүний бүх зүйл нууцлаг байлаа” М.В.Лермонтов
Хэний ч үл таних хөдөөгийн энэ эр ахар богино хугацаанд хэрхэн эрчтэй цойлон гарч ирж чадаад, гучин насандаа Европын нэг аугаа их орны тэргүүн хүн болж чадсан бэ? гэдэг нь Наполеоны нэг гол оньсого таавар юм. Гэгээрсэн ХVIII зууны хувьд сэтгэх аргагүй энэ цойлолтыг энгийн үгээр тайлбарлах аргагүй. Энд ямар нэг ид шидийн хүчин нөлөөлсөн байхаас аргагүй.
Тодоос тод олж харах авъяас
Залуухан Бонапарт бүр цэргийн сургуулийн сонсогч байхдаа хичээлийн дэвтэртээ: “Гэгээн Елена. Бяцхан арал. 1815 он” гэж бичжээ. Ялагдсан эзэн хааныг цөлөгдөхөөс 38 жилийн өмнө барьж авсан хувь заяаны энэ яг оносон тэмдгийг ирээдүйг урьдчилан харах гэхээс өөрөөр хэрхэн тайлбарлахсан билээ!
Их гүн бодолд дарагддаг Наполеон өөрийнхөө тухай: “Намайг юу хүлээж байгааг мэдрэх дотоод мэдрэмж надад байсан юм… Миний юмыг тодоос тод олж харах аугаа их авъяас чадвар бол муруй шугамаас ч урт босоо шугам мөн” хэмээн ярьж байжээ.
Юу болохыг урьдчилан мэддэг байсан нь салхи авахуулаас эмэгтэй хүн шиг эмээдэг, нулимс гаргаж, ухаан алдвал ухаан алдчихдаг энэ намхан, эмзэгхэн, уяхан сэтгэлтэй залуугийн ер бусын эрэлхэг зоригийг тодорхойлж байжээ. Гэхдээ Арколе тосгоны ойролцоохи голын гүүрэн дээр шөргөн галыг сөрөхөөс аргагүй болоход Наполеон орчин үеийн нэг зохиолчийн бичсэнээр, шаагин исгэрэх сумууд хоорондоо мөргөлдөж байсан галын шугам руу хамгийн түрүүнд ухасхийн дайрч байжээ. Байлдааны туг барьсан мань азтай эрийн биед ганц ч шалбархай гараагүй байна.
Амьдралынхаа төгсгөлд шахуу Лейпциг хотын дэргэдэх гутамшигтай, сунжирсан тулалдааны үед эзэн хаан дайсны их буучдын хайр найргүй буудаж байсан төгөл дунд зогсож байжээ. Түүний туслахууд болон бие хамгаалагч нар нэг ч бүтэн мод бараг үлдээгүй энэ эвгүй газраас аль болох даруй явахыг түүнд дэмий л ятгаж байсан байна. Дайн тулаанд төдийгүй, амьдралаас уйдаж туйлдсан жанжин амьдралтай тооцоо хийх гэсэн юм шигээр хожуул дээр хээв нэг сууж байжээ. Түүний эргэн тойрны газар их бууны суманд сийчигдсэн байна. Харин Бонапартын суусан хожуул л үхлийн галт тэнгис дэх ганцхан аюулгүй шидэт арал болж үлджээ.
Тэсрэх төхөөрөг хэрэглэн 1800 оны арванхоёрдугаар сарын 24-нд Францын анхны консул Наполеоны амь насанд халдахаар бэлтгэсэн юм. Дэлбэрэлт болоход зам үхсэн хүмүүсийн хүүр, шархдагсдаар тэр чигтээ хучигдаж, харин тэр өөр тэргэнд эндүүрэн сууж, тэр тэрэг нь дэлбэрэлт болохоос аравхан секундийн өмнө амжин холдсон байна.
“Хэн нэгэн нь намайг зорилго тийш түлхэдэг”
Наполеон мултрах аргагүй явдал болохоос хэдхэн хоромын өмнө аюулаас зайлах гоц гойд чадвартайгаа мэддэг байсан хэрэг. Тэрээр Жозефина Богарнад бичихдээ: “Арван долоо наснаасаа тулалдааны талбарын суманд дассанаар, түүнээс хамгаалах ямар ч аргагүй гэдгийг мэдэн, би өөрийгөө хувь заяандаа даатгаад орхичихсон юм… Дайнд намайг алагдчихна хэмээн та айж байна уу? Хэн нэгэн миний өөрөө ч мэдэхгүй зорилго тийш түлхээд байгааг би мэдэрдэг. Би түүнд хүрмэгцээ л хэрэггүй болж, намайг устгах атом хангалттай их болох болно. Гэхдээ Парис хот юмуу арми гээд хаана байх нь хамаагүй, үүнээс наана хүний ямар ч хүч намайг яаж ч чадахгүй” гэжээ.
Бонапарт заримдаа өөрийн хувь тавиланд эрдэж байх шиг санагддаг байжээ. Арсений дэргэдэх тулалдаанд яг цувааны өмнө сум тусч, хүмүүс зогтусан, гэдрэг ухарсан байна. Харин эзэн хаан морио давиран утаа манарч буй суманд ойртуулж, яг дээр нь зогсоожээ. Сум дэлбэрч, гэдэс нь цувсан морь үхэдхийн унасан байна. Хэдхэн хоромын дараа огт гэмтэж бэртээгүй Наполеон хиншүү хярвас, тоосон дундаас гарч ирээд, өөр морь унаж, байрлал руу яваад өгчээ.
Энэ хүн ойр орчмын хүмүүст зүгээр нэг хүндэтгэл төдийгүй, гайхмаар эрхэмлэн хайрлах сэтгэл төрүүлдэг байжээ. Гар хоосон, тушаал буусан хөөрхий эзэн хаан Эльба арлаас оргон зугатаж, Францын өмнөд эрэгт бууснаар өөрийг нь баривчлуулахаар зориуд явуулсан цэргүүдийн өөдөөс зоригтой нь аргагүй чиглэн, умард зүг рүү явж байжээ. Тэр өөрийг нь онилсон бууны өөдөөс хээв нэг харж, “За, хэн эзэн хаанаа эхэлж буудах вэ?” хэмээн асууж байсан гэдэг. Шагшин бахадсан цэргүүд нь буугаа хаяцгаан, өөрсдийнхөө шүтээн болсон хүнийг тэврэхээр зүтгэж байсан байна.
Гүн ухаантан Ипполит Тэн Наполеоны итгүүлэх хүч чадлын тухай бичихдээ, “толгойг нэвтлэгч илбэчний мэлмий” гэж тодорхойлсон байдаг. Ватерлоогийн дэргэдэх тулалдаанд эзэн хааны газарчнаар явсан Бельгийн нэг цэрэг барагцаалбал энэ санааг бүр илүү урнаар дүрслэн илэрхийлсэн бөгөөд “Хэрвээ түүний царай цагны нүүр байсан бол, энэ цаг руу харах сачий дутна” гэж бичжээ.
Бонапарт ер бусын тэсвэр тэвчээрээрээ ойр хавийнхаа хүмүүсийн гайхлыг төрүүлдэг байжээ. Тэр тулаанд айдаггүйн адилаар, яг л ийм байдлаар ядарна гэдгийг эс мэдэн, амралтгүйгээр арваннайман цаг ажиллаж чаддаг байсан байна. Сүнс сүлд ядарч болдоггүй, харин бие, сэтгэл л зүдэрдэг гэж эзэн хаан ярьж байжээ.
Наполеоныг хаа нэгтээ байнга дуудаж байсан хувь тавилан нь түүнийг 1815 оны намар Гэгээн Еленагийн эзэнгүй аралд аваачжээ. Тэр өөрийн яг урьдчилан хэлсэн тэр цагт тэнд очсон байна. Нэг бол хордуулсан, эсвэл цаашид зорилгогүй аж төрөхийг хүсээгүй тэр зургаан жилийн дараа энд мөнх бусыг үзүүлжээ.
Тэр хэн байсныг мэдэх хувь тавилан бидэнд хэзээ ч тохиохгүй.
Я.Сүхбаатар