Өнөөдөр 18.00 цагт Эрүүл мэндийн яамны шугамаар Франц улсаас А хүрээний H1N1 вирүсийн 5 мянган тун вакцин ирэх гэж байна.
Нийт 50 мянган тун вакциныг “Мөнхийн тун” компани оруулж ирэх эрхийг авсан бөгөөд эхний ээлжинд 5 мянган тун ирж буй нь энэ юм.
Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Энхбатаас тодруулахад, “Яамны зүгээс H1N1 халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг бид нийт хүн амын 30 хувьд нь хийнэ. Өнөөдөр вакциныхаа эхний ээлжийг хүлээн авах гэж байна. Авсан даруйдаа ХӨСҮТ-д хүлээлгэн өгөх юм” гэлээ.
Вакциныг эхний ээлжинд өвчинд хамгийн ихээр өртөж болзошгүй эрсдэлтэй бүлэг болох хүүхэд, жирэмсэн эхчүүдэд хийх аж.
Г.Одгарав