Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр, нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байх хугацаанд авч байсан тэтгэврийг үргэлжүүлэн авах харилцааг зохицуулах Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсан.
Энэ хуулийн төслийг Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар хэлэлцээд, зарим асуудалд анхаарч, тооцоо судалгаа хийсний үндсэн дээр эцэслэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтжээ.
Уг хууль хэрэгжвэл Улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн дарамт учирна. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байхад ийм хууль батлах гэж яарах хэрэггүй хэмээн МАН-ын бүлгийнхэн байр сууриа илэрхийлж байв.
Тэгвэл АН-ын бүлгийнхэн “Улсын төсөвт 200 биш 20 тэрбум төгрөгийн төгрөгийн ачаалал үүснэ. Энэ хуулийг ирэх долдугаар сард баталж, санхүүжилтийг нь дараа жилийн төсөвт суулгана” хэмээн залруулж байсан.
Ямартай ч эдийн засгийн хүндрэлтэй цаг үед их, бага хэмжээгээр төсөвт дарамт учруулах хуулийн төслийг хойшлуулахаар Засгийн газар шийдвэрлэжээ.