-УИХ-ын чуулганаар эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэж байна-
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг авч хэлэлцэж байна. УИХ-аар яаралтай хэлэлцэн батлуулахаар дараалал харгалзахгүй оруулж ирсэн уг төслийг илүү боловсронгуй болгох тал дээр гишүүд байр суурь, санал шүүмжлэлээ хэлж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: АН сайдын суудлаас өөр юм бодохгүй байна. Төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар хэдэн жил ярилаа. Үүнд хэдэн төгрөг төсөвлөв. Зах зээлээ бизнесүүдэд нээх нь бидний хийх ажил. Ашигт малтмалын газрын даргын маапаанаас болсон гэх 107 лицензийн асуудлыг шийдээч ээ.
Юм л бол төрийн өмчийн хэдэн компаниа хувьчлах тухай ярьдгаа болимоор байна. Төрийн өмчийн компанийг хувьчилснаас үүдэлтэй сайн жишээ нэгийг хэлээд өгөөч. Монгол хүний тархинд байгаа боломжийг ашиглах санаачилга Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрт яагаад тусаагүй байна вэ?
ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр: Миний хувьд сайдын суудал бодсон юм байхгүй ээ. Би сонгогчдодоо “Миний амлалт биелбэл та нар намайг сонгоорой, үгүй бол хөөгөөд явуулаарай” гэж хэлдэг.
Монгол Улс төмрийн дотоод хэрэгцээгээ бүрэн хангах бодлого барьж, төмөрлөгийн үйлдвэрүүдэд тавьж байгаа шаардлагаа нэмэгдүүлж байна. Дөрвөн компанид Хөгжлийн банкны 50 сая долларыг хуваарилж байгаа. Ирэх жил эхний бүтээгдэхүүн гарна.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Энэ тогтоолоор эдийн засгийн доройтол, санхүүгийн хямралыг гэтлэн давж чадна гэж бодож байна уу. Уналтыг зогсоох хязгаарлах арга хэмжээ аваад, эдийн засгийг эрчимжүүлмээр байна.
Засгийн газрын бодож бодож оруулж ирсэн тогтоол нь ийм л болчихлоо. МАН-ын бүлгийнхэн мөн эдийн засгийг хөгжүүлэх тухай 5-6 хуудас төсөл боловсруулснаа сая танилцууллаа. Түүнээс авах санааг нь авч, санал бодлоо нэгтгэж болдоггүй юм уу. Засгийн газар ийм бодлого, ийм арга барилаар явбал хүндрэлийг давахгүй ээ.
Энэ байдлаар та нар цалин, тэтгэвэр нэмэхгүй ард түмний бүсийг чангалж л хямралыг давах гээд байна. Харин Засгийн газрын урсгал зардал, гадаад томилолтын зардлаа танавал, зарим яам Тамгын газрыг хаавал яасан юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд 100 хоногийн хугацаанд хийх 50 гаруй ажил тусгасан төсөл өргөн барилаа. Бүсээ чангалах тал дээр Засгийн газар анхаарал хандуулна. Гадаад томилолтод 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байна лээ. Мөн оффисын тавилга гаднаас худалдан авах зардлыг танах тал дээр Сангийн яамыг анхаараач гэсэн. Тайлан удахгүй гарах байх аа.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Лицензийн асуудлаас болж Монголд хөрөнгө оруулагчид итгэхээ больсон гэхэд болно. Засгийн газар “Оюутолгой”-н нэмэлт санхүүжилтийг дэмжсээр ирсэн. Санхүүжүүлэх, бүтээн байгуулах бүх эрх нь хөрөнгө оруулагч талд байгаа. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, борлуулалт нэмэгдсээр байгаа.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрт “Эрдэнэс Тавантолгой”-д гадаадын хөрөнгө оруулалтыг татах заалт оруулжээ. Тавантолгойгоо бид чинь өөрсдөө олборлоно гээд сүр дуулиантай мэдээлж байгаагүй бил үү. Хямралын үед төрийн өмчийн компаниудыг хувьчлах нь тохиромжгүй гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.