Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүсэн, ихэнх нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Зүүн зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говийн бүсийн нутгаар 28-33 градус, зүүн зүгийн нутаг болон Сэлэнгэ, Хараа, Туул голын саваар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Харин Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-28 градус дулаан байна.
Наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
29-нд төв болон зүүн зүгийн нутгаар 30-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 31, 1-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орно.
Салхи 29-нд ихэнх нутгаар, 30-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 31-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх аж.
Та цаг агаарын мэдээний дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.