Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс, нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу шалгалт хийхээр болжээ.
Шалгалтын хүрээнд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам, хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээний стандартын ерөнхий шаардлагыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хэрхэн хангадаг, үйлчлүүлэгчийн хувцас, эдлэлийг дутуу цэвэрлэсэн бол хохирлыг хэрхэн барагдуулдаг зэргийг шалгах юм байна.
Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, зориулалтын толбо арилгагч хэрэглэдэг, лабораторийн шинжилгээ хийлгэсэн, зохих мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авсан байх гэх мэт нийтлэг шаардлагуудыг хангасан байх ёстой. Шалгалт өнгөрсөн даваа гаригаас эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 08-ныг хүртэл үргэлжилнэ.