Өнгөрсөн наймдугаар сард өнгөт арьст хүү цагдаагийн гарт амиа алдсан хэргийг тангарагтны шүүхээр хэлэлцээд цагдааг буруугүй гэж шийдвэр гаргасны улмаас Фергюсонд эмх замбараагүй байдал үүсч, энэ эсэргүүцлийн арга хэмжээг Америкийн бусад хотууд дэмжээд байсан юм. Харин эсэргүүцлийн арга хэмжээний үеэр хүч хэрэглэсэн явдлыг зөвтгөх аргагүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.
Дургүйцлээ илэрхийлэх олон арга зам байдгийг Цагаан ордны тэргүүн тэмдэглээд “Барилга, автомашин шатааж, өмч хөрөнгийг сүйдэлж, хүмүүсийн амь насанд аюул занал учруулах нь зөвтгөх аргагүй үйлдэл” гэдгийг онцолсон байна. Барак Обамагийн өгүүлснээр эдгээр үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүмүүс гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа бол хариуцлагад татагдах гэнэ. Түүний зэрэгцээ Фергюсонд болж өнгөрсөн ихэнх жагсаал цуглаан тайван замаар явагдсан гэдгийг мөн онцолсон байна.
Ийнхүү эсэргүүцлийн арга хэмжээ эмх замбараагүй байдалд шилжсэнтэй холбоотой гаргасан мэдэгдэлдээ Барак Обамам Америкийн нийгэмд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл байсаар байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Ялангуяа хууль сахиулах байгууллагынханд арьс өнгөөр ялгаварлах үзэл байсаар байгаа нь зөвхөн Фергюсоны хэрэг биш Америкийн өмнө тулгарч буй асуудал гэдгийг онцолжээ.
Америкийн Ерөнхийлөгч болсон хэрэгтэй холбоотойгоор Хуульзүйн яам болон Ерөнхий прокурорд хэрэг явдлыг мөрдөн шалгах төдийгүй цагдаа болон хүн амын хоорондын итгэлцлийг бэхжүүлэхийн тулд шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.
Одоо АНУ-ын Хуульзүйн яам Фергюсоны цагдаагийн газрын үйл ажиллагаанд шалгалт хийж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр энэ хотын хүн амын гуравны хоёр нь өнгөт арьст хүмүүс байдаг ч тэндэхийн зуу гаруй цагдаагийн албан хаагчид дунд ердөө гуравхан хүн нь өнгөт арьст хүн байдаг юм байна.
Эх сурвалж: ria novosti