АНУ-ын Конгресс Ерөнхийлөгчөөсөө мэргэжлийн бус баг авснаа хүлээн зөвшөөрөхийг шаарджээ. Энэхүү шаардлагыг Конгрессын доод танхимын дарга Жон Бонер гаргасан байна. Израилийн Ерөнхий сайдыг доромжилсон зэрэг харьяаны ажилтнуудынхаа увайгүй үйлдлийн хажуугаар нүдээ анин өнгөрөх нь Ерөнхийлөгчийн хувьд байж болшгүй хэрэг хэмээн Конгрессын гишүүн мэдэгджээ.
Мөн тэрбээр Ерөнхийлөгчид хандан захиргаагаа эмх журманд нь оруулахыг зөвлөн, мэргэжлийн бус баг бүрдүүлснээ хүлээн зөвшөөрөхийг уриалжээ. Америкийн The Hill сонины мэдээлснээр төрийн тэргүүний байр суурийг тусгаагүй, Цагаан ордны төлөөлөгчид Израилийн Ерөнхий сайд Биньяммин Нетаньяхугийн зүг доромжилсон утга агуулгатай үг хэлсний хариу болгон ийнхүү Конгрессын гишүүн мэдэгдэл гаргасан байна.
Тодруулбал үүнээс өмнө Цагаан ордны нэгэн төлөөлөгч Изралийн Ерөнхий сайдыг хулчгар хэмээсэн тухай хэвлэлээр бичиж байв. Израиль палестины сөргөлдөөнийг зохицуулах тал дээр Биньямин Нетаньяхугийн баримталж байгаа байр сууринаас үүдэн ийнхүү түүнийг доромжилсон байна. “Гол учир нь Биби Нетаньяху хулчгар гэдэгт л байгаа юм” хэмээн нэрийг нь хэвлэлээр зарлаагүй түшмэл хэлжээ.
Энэ үйлдлийн дараахан Цагаан ордны өөр нэгэн ажилтан Нетаньяхугийн эерэг болон сөрөг талуудыг тоочин, палестинчуудтай хийж байгаа сөргөлдөөнийг зохицуулахын тулд юу ч хийхгүй байна хэмээн хэвлэлээр шүүмжилсэн байна. Ийнхүү дипломатууд ээлж дараалан Израилийн Ерөнхий сайдыг доромжилсон нь Вашингтон болон Тель-Авивын хоорондын харилцаанд сэв сууж байгаагийн илрэл байж мэдэх юм хэмээн хэвлэлүүд бичиж эхлэсэн.
Ихэвчлэн хаалттай хаалганы цаана гардаг эдгээр үгсийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зах замбараагүй хэлсэн нь хоёр улсын харилцаа таагүй болж байгаагийн шинж тэмдэг байж мэдэх юм хэмээн ажиглагчид үзэх болсон юм. Улмаар улстөрчдийн энэ увайгүй үйлдэл хоёр орны харилцаанд сэв суулгаж болзошгүйн дээр холбоотон улсынхаа ерөнхий сайдыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийнхүү доромжилсон нь байж болшгүй хэрэг хэмээн үзсэн Конгрессын гишүүд Ерөнхийлөгчөөсөө мэргэжлийн бус хүмүүсээ нэн даруй сольж, захиргаандаа цэвэрлэгээ хийхийг шаарджээ.
Эх сурвалж: mk.ru