Орон нутгийн нислэгийн үйл ажиллагааг эрхэлдэг Изинис эйрвэйз компани үйл ажиллагаагаа дөнгөж сая зогсоосон байна.
Изинис Эйрвэйз компани нь Ньюком Группийн хөрөнгө оруулалттайгаар 2006 оны 12-р сарын 06-ны өдөр байгуулагдаж, Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд анхны хуваарьт нислэгээ үйлдсэн иргэний агаарын тээврийн компани билээ.
Тус компани Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Увс, Баян-Өлгий 5 аймгийн 6 чиглэлд, мөн олон улсын 1 чиглэлд Өвөр Монголын Өөртөө Засах Улсын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот руу тус тус тогтмол болон захиалгат нислэг үйлддэг иргэний агаарын тээврийн компани байсан. Изинис Эйрвэйз нь цаашид бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулахаар зорин ажиллаж байжээ.
Орон нутгийн чиглэлийн нислэгийг тун чанартай, сайн явуулдаг хэмээн үйлчилгээнд нь иргэд ам сайтай байдаг. Чухам ямар учраас үйл ажиллагаа нь зогссоныг та бүхэнд удахгүй мэдээлнэ.
Изинис компаниас албан ёсны мэдэгдэл хийлээ. Та бүхэнд мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
МЭДЭГДЭЛ
Изинис Эйрвэйз ХХК нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч компани билээ. Харамсалтай нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл, компанийн санхүүгийн байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр 2014 оны 05 сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна.
Өнгөрсөн хугацаанд биднийг сонгон үйлчлүүлж байсан зорчигчид, хамтран ажиллаж ирсэн түнш байгууллагууддаа талархал илэрхийлье.
Компанийн гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдөөс хамаарах бүхий л бололцоог дайчлан ажиллагсдынхаа ажлын байрыг хадгалах, хамгийн гол нь нислэгийн аюулгүй байдлыг хангахын төлөө чармайн ажиллаж ирсэн боловч цаашид хэвийн ажиллах санхүүгийн боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоох болсонд олон жил эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, сэтгэл зүрхээ өгч ажиллаж ирсэн ажилчид, инженер техникийн ажилтнууд, нисэх бүрэлдэхүүн, нийт хамт олон болон зорчигчдоосоо уучлалт хүсье.
Изинис Эйрвэйс ХХК
2014 оны 05 сарын 22 өдөр