Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудийн амралт хуваарийн дагуу энэ сарын 19-нд дуусаж, хичээл орох ёстой. Гэвч хүйтний эрч чангарч, ханиад томуугийн дэгдэлт их байгаа энэ үед амралтын хугацааг сунгаж магадгүй гэсэн хүлээлт эцэг, эхчүүдийн дунд их байна.
Нийслэлийн боловсролын газар болон хотын удирдлагууд томуугийн дэгдэлтийн мэдээг тогтмол авч байгаа бөгөөд дэгдэлт нэмэгдэх хандлагатай бол хорио цээрийн дэглэм тогтооно гэж өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар өнөөдөр Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодруулахад “Бид томуугийн дэгдэлтийн мэдээг авч байна. Сурагчдын амралтыг сунгах, эсэх шийдвэрийг өнөө орой, эсвэл маргааш өглөөнөөс хэтрэхгүй гаргах байх. Эцсийн шийдвэрийг Боловсролын сайд гаргана” гэж хариуллаа.