Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв “Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн анхны тусламжийг хүн бүрд хүргэцгээе” уриан дор өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Сэтгэцийн эмгэгээр хэн ч, хэзээ ч өвдөж болдог бөгөөд өдөр тутмын бухимдал, зан үйлийн өөрчлөлт нь архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэх, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэдэг төдийгүй эргэн тойрныхоо хүмүүст болон улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байна гэсэн судалгааг гаргажээ.
Харин Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс 2013 онд хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн
- 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй,
- 17.1 хувь нь нойрны эмгэгтэй,
- 16.2 хувь нь мэдрэлийн сульдалтай,
- 4.4 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна гэжээ.
Орчин үеийн дэвшилтэт технологи, нийгмийн амьдралаас шалтгаалан жил ирэх тусам энэ төрлийн эмгэг нэмэгдэж байгааг СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл хэлж байна.
Гэвч хүн амын дунд энэ талын боловсрол нимгэн байгаагаас тэр бүр мэргэжлийн хүмүүст хандах нь бага байдаг аж. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв шинэ барилга, шинэ зохион байгуулалттай болж, иргэдэд илүү ойр үйлчилгээ үзүүлж байгаа ч иргэд тэр бүр мэдээлэлтэй биш байдаг тул ийнхүү нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.
Тус төв сэтгэлзүйн оношлогоо, донтох, хүүхдийн сэтгэц, шүүхийн сэтгэц, өтлөлтийн , бэлгийн эмгэг судлал зэрэг поликлиник үйлчилгээг үзүүлдэг.
Мөн стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг, хүүхэд өвсөр үе, донтох эмгэг судлал, шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникээр хэвтэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.
Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмчилгээнд сэтгэл засал эмчилгээг олон улсын түвшинд хэрэглэдэг аргачлалаар явуулж байгаа нь эмчилгээний шинэ арга болжээ.
Мөн эмнэлзүйн сэтгэлзүйч нар нь ОХУ-ын 45 нэр төрлийн оношлогооны тестийг орчуулан хэрэглэж байгаа нь хүүхдийн мэргэжлээ сонгох, авир араншин, бие хүний хэв шинжийг тогтоох гэх мэт олон талын ач холбогдолтой оношлогоог хийж, шинэ технологийг нэвтрүүлжээ.
Сүүлийн үед дэлхий дахинд хэрэглэж байгаа гаж нөлөө багатай, шинэ сэтгэц нөлөөт 19 эм бэлдмэлийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулан хэрэглэж байгаа зэрэг олон мэдээллийг өгч байна.
Энэ мэтчилэн үзүүлж буй үйлчилгээ бүртээ шинэ технологийн оношлогоо, эмчилгээ хэрэглэж байна.