Сар шинийн баярын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд түлэнхийн шалтгаанаар тусламж авах хүүхдүүдийн тоо өсдөг. Иймд эцэг эх, асран хамгаалагчид эдгээр өдрүүдэд хүүхдүүддээ тавих анхаарлаа улам нэмэгдүүлж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна.
Өнгөрсөн онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд түлэгдлийн улмаас амиа алдсан хүмүүсийн 70.3 хувь нь 0-5 насны хүүхдүүд байгаа юм.
Түлэнхийн шалтгаанаар амиа алдсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол, цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгджээ.
Жилд 2500 гаруй хүүхэд дээрх шалтгааны улмаас ГССҮТ-өөс тусламж авдаг. Иймд сар шинийн баярын өдрүүдэд бага насны хүүхдэдээ илүү анхаарал хандуулж, халуун тогоо, халуун цай хоолноос хол байлгах хэрэгтэй.