Цас орж цаг хүндрээд ирэх үед Чойбалсан хотынхны санаанд ордог нэг зүйл бол цас цэвэрлэгч машин. Хэдэн жилийн өмнө нэлээн өндөр өртөгтэй ийм машинтай болсон ч гавьтай ажиллалгүй үзэгдэхгүй болсон. Учрыг мэдэх хүмүүсээс асуусан нь уг машины шүүр элэгдэж шаардлага хангахаа больсон учраас гараашид хадгалаатай байгаа гэнэ.
ОХУ руу шүүрийг нь захиалахад 2 сая төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг шийдэж чадахгүй байгаагаас “Чойбалсан хөгжил” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Зам талбайн 20 орчим цэвэрлэгч үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол төв зам дээр “өнжиж” байна.
Тус газар одоогоор давс, элсний найрлага бүхий бэлдцийг 50 тонныг базаагаад байгаа ч цас нэмж орж дагтарших үеэр хэрэглэнэ гэдгээ тус газрын удирдлага ярьж байсан.
Чойбалсан хотын доторх хатуу хучилттай зам 50 шахам км урт үргэлжилдэг болохоор зам талбайн хэдэн цэвэрлэгч хаанаа ч хүрэхгүйн зовлон бас бий.
Б.Туяа