Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч буурч, тогтвортой байсан цаг агаар дахин муудахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулаа. Цаг агаарын урьдчилсан төлвөөр энэ сарын 5, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурах юм байна.
Мөн энэ сарын 8-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, шуурах бол салхи зарим газраар, 6-8-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх аж.
Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндий, Байтаг Богд орчмоор шөнөдөө -30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30, өдөртөө 15-20 хэм хүрч хүйтэрнэ. Тиймээс замд гарах бол жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж анхаарал болгоомжтой зорчихыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.