Монгол Улсын нутаг дэвсгэрт аж төрөн суугаа халх, баяд, дөрвөд, торгууд, буриад, урианхай, барга, үзэмчин, хотгойд, казах гэх зэрэг хорь гаруй угсаатны бүлгүүд өөрсдийн онцлог аялгатай ч заримынх нь соёл, зан заншил ижилхэн.
Үндэстний цөөнх казахуудын хувьд хэл, соёл, шашин шүтлэг тэр ч бүү хэл гадаад төрхийн хувьд ч өөр. Монголд ойролцоогоор 150 мянга орчим казах иргэн оршин суудаг бөгөөд тэдний ихэнх нь баруун хязгаар Баян-Өлгий аймагт амьдардаг.
Олон нийтийн дунд үнэн худал нь мэдэгдэхгүй, ам дамжсан яриа их. Тиймээс казахуудын тухай ҮНЭН ба ХУДАЛ-ыг хүргэж байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ТУСГААР УЛС БОЛОХ НЬ
ХУДАЛ. Баян-Өлгий аймаг Казахстаны нутаг болно гэсэн яриа үе үе гарч, хэрүүлийн алим болдог. Баян-Өлгий аймаг бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг. Н.Назарбаев ч бай, өөр хэн ч Баян-Өлгий аймгийг Монголоос салгаж авч чадахгүй. Баян-Өлгийн казахууд тусгаар тогтнох талаар огтхон ч ярьдаггүй.
“БИДНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.НАЗАРБАЕВ”
ХУДАЛ. Баян-Өлгийн хүүхдүүдээс “Монгол Улсын Ерөнхийлөгч хэн бэ гэж асуухаар Н.Назарбаев, Монголын нийслэлийг асуухаар Астана гэж хариулдаг” хэмээн сошлд шуугижээ. Энэ нь худал бөгөөд тус аймагт цахилгаан, шугам сүлжээ хөгжсөн учир улс оронд болж байгаа үйл явдлын мэдээллийг цаг тухайд нь авч байдаг. Тиймээс хүүхэд залуучууд нь өөрийн улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг танихтайгаа билээ.
БАЯН-ӨЛГИЙД ОЧИХООР ГАДААДАД ОЧСОН ЮМ ШИГ БОЛДОГ
ХУДАЛ. "Баян-Өлгий аймагт монголоор ярьдаг хүн байхгүй. Гадаадад очсон юм шиг сэтгэгдэл төрдөг" гэдэг. Баян-Өлгий аймагт ганцхан монгол сургууль бий ч бусад сургуулиуд нь ЕБС-ын системд монгол хэлийг хоёрдугаар ангиас нь эхэлж үздэг. Нутгийн хүүхэд залуус нэг үеэ бодвол монголоор чөлөөтэй ярьдаг болсон. Гудамжинд таарсан ямар ч хүнтэй чөлөөтэй хэл нэвтрэлцэнэ.
КАЗАХУУД КАЗАХСТАН РУУ ДҮРВЭНЭ
ХУДАЛ. Казахстаны Ерөнхийлөгч дэлхийн өнцөг булан бүрд байгаа казахуудыг эх нутагтаа ирэхийг уриалж, 90-ээд оны эхээр Баян-Өлгий аймгаас олон гэр бүл нүүж байсан билээ. “Назарбаев казахуудыг бүгдийг нь хэзээ ч нүүлгэж авч чадахгүй. Бид хэзээ ч Монгол нутгаасаа нүүхгүй. Миний дөрвөн үеийн өвөг дээдсийн яс энэ нутагтаа бий” хэмээн нутгийн өвгөд ярьдаг. Монголд амьдарч буй казахуудын хувьд бүгд Монгол улсын нутаг дэвсгэрт төрсөн. Энэ нутагтайгаа хүйн холбоотой хэмээдэг.
ОЛИМПИЙН НААДМЫН ҮЕЭР КАЗАХСТАНЫ ТАМИРЧДЫГ ДЭМЖДЭГ
ХУДАЛ. Монгол хүн анх олимпийн аварга болсны дараа Монгол түмнээрээ чин сэтгэлээсээ баярлан хөөрөлдөж байсан цаг саяхан. Тэр үед казахууд мөн адил баярлаж хөөрч байсан.
КАЗАХУУД ЛАЛЫН ШАШИН ШҮТДЭГ
ХУДАЛ. Лал гэж шашин байдаггүй. Лал гэдэг нь түвд хэлнээс орчуулбал буруу номтон гэсэн утгатай. Казахууд Исламын шашин шүтдэг. Харин Исламын шашин шүтдэг хүнийг мусульман хэмээн нэрлэдэг.
КАЗАХУУД ГАХАЙН МАХ ИДДЭГГҮЙ
ҮНЭН. Исламын шашинд гахайн мах харш. Тийм болохоор гахайн махыг хэрэглэхийг хориглодог бөгөөд энэ дүрмийг зөрчсөн хүн маш том нүгэл үйлдсэн хэмээн тооцогддог. Гахайн махыг хориглохын учир нь гахай юу ч хамаагүй бүр өөрийнхөө ялгадсыг болон үр төлөө хүртэл иддэг маш заваан амьтан гэдэг.
КАЗАХ ЭМЭГТЭЙ МОНГОЛ ХҮНТЭЙ СУУДАГГҮЙ
ҮНЭН. Казах эмэгтэйчүүд яагаад монгол хүнтэй суудаггүй вэ. Асуудлын гол нь монгол хүнтэй сууж болохгүй байгаад биш өөр шашны хүнтэй сууж болохгүйд байгаа юм. Гэхдээ өөр шашны хүнтэй суухаар болсон бол тэр хүнээ Ислам шашинтан болгох ёстой. Тэгсэн тохиолдолд сууж болно. Түүнээс яг монгол хүнтэй сууж болохгүй гэсэн сургааль байхгүй.
КАЗАХУУД ХООРОНДОО КАЗАХААР Л ЯРЬДАГ
ҮНЭН. Буриадууд эсвэл баядууд хоорондоо англиар ч юм уу оросоор ярьж байхыг та харсан уу. Түүний адил казахууд хоорондоо казахаар ярьдаг. Харин төрийн ажлыг монгол хэлээр явуулна.
КАЗАХ ЭРЭГТЭЙЧҮҮД ТЭЭРХИЙН АРЬСАА АВАХУУЛДАГ
ҮНЭН. Исламын шашинд эрэгтэй хүн тээрхийн арьсаа авахуулах ёстой гэж заасан байдаг. Эрэгтэйчүүдийн тээрхийн арьс авахуулах хагалгааг Cirvumcision гэдэг. Тээрхийн арьс авах хагалгааг хийлгэснээр бэлгийн замын өвчин, янз бүрийн үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж казахууд үздэг.