Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- Хоёрдугаар сард манай эдийн засгийн, ирэх жилүүдийн өнгийг тодорхойлох олон чухал үйл явдал болж өнгөрсөн бөгөөд бид эдгээрийг нэгтгэн хүргэснийг ЭНДЭЭС үзнэ үү.
- Беларусь, ОХУ-ын хоорондох хилийн цэгүүдээр гадаадын иргэдийг нэвтрэхийг хориглож, зөвхөн олон улсын шалган нэвтрүүлэх цэгтэй боомтуудаар оруулах болсонтой холбоотойгоор монгол иргэд цаашид дээрх орнуудын хилийг зөрчихөөс зайлсхийх үүднээс галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр Орос, Беларусын хооронд зорчихгүй байх, Беларусаар дамжин ОХУ-д нисэх тохиолдолд Минск-Москва чиглэлийн олон улсын нислэгийг сонгож, Беларус, Оросын хооронд үйлдэгддэг дотоодын нислэгийг сонгохгүй байхыг анхааруулж байна.
- “Утааны эсрэг ээж аавууд” төрийн бус байгууллагаас энэ бямба гарагт буюу Цэргийн баярын өдөр 12.30 цагаас Сүхбаатарын талбайд “Pixel art” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
- Улсын Дээд шүүхээс АН-ын Үндсэн дүрэмд орсон зарим өөрчлөлтийг бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн шалтгаанаар бүртгээгүй бөгөөд энэ талаар намын дарга С.Эрдэнэ дотоод сонгууль болдгоороо болно гэлээ.
- Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргажээ.
- Төрийн албаны шалгалтад орж буй хүмүүсээс монгол бичгийн шалгалт авах эхлэлийг тавиад буйгаа Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс мэдээллээ.
- Улсын хэмжээнд 2016 онд нийт 28000 шахам газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд Монгол-Алтайн нуруу, Чуй, Цагаан шувуут, Үүрэг нуур, Бүсийн гол, Хангайн өргөгдлийн бүс, Могодын газар хөдлөлтийн голомтын бүс, Улаанбаатар хот орчим Гүнжийн ам, Авдар уул, Эмээлт, Хустайн нуруу зэрэг газруудад газар хөдлөлтийн чичирхийлэлтийн идэвхжилт буурахгүй хэвээр байгаа аж.
- АНУ-ын Фүлбрайтын тэтгэлгээр магистрын зэрэг хамгаалсан Б.Хонгорзул гадаадын тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар өгсөн ярилцлагыг ЭНДЭЭС уншина уу.
- Налайх дүүрэгт зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлож байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, уурхайн ам цооногийг хааж эхэллээ.
- ОХУ-д зохиогддог Н.А.Римский-Корсаковын нэрэмжит залуу дуурийн дуу дуулаачдын Олон улсын уралдаанаас шагнал хүртээд ирсэн Ч.Бадрал, Т.Энхбат нарт 19-24 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.
- УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсэг байгуулах зарлиг гаргахыг хүссэн байна.
- Шинэ орон сууцны 1м.кв-ын дундаж үнэ хоёрдугаар сарын байдлаар 2,051,000 төгрөг болж, өмнөх сараас 0.21 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.43 хувиар тус тус өсчээ.
- Mongolian economy сэтгүүлийн ээлжит нийтлэл Хонх хулгайлахдаа чихээ дарсан нь
- 19 хүртэлх насны ээжүүдийн 70 хувь нь хүүхдээ ганцаараа өсгөж байна хэмээн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Өсвөр үеийн клиникийн эмч М.Мөнххишиг хэллээ.
- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталсан бөгөөд үүнтэй холбогдуулан тухайн газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй нь хэлэлцэн тохиролцож цуцлах арга хэмжээ авахыг Засгийн газрын хуралдаанаар холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.
- Тусгай зөвшөөрөлгүйн дээр бүртгэлгүй эмээр эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлж байсан газрын үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зогсоожээ.
- Нийслэлийн Онцгой комиссын дарга, Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шар усны болон хур борооны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх аrрга хэмжээг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргалаа.
- Монголын рок, попын шилдгүүд Crocus Event Hall-д “The men” шоу тоглолтоороо эрчүүдээ баярлуулах гэж байгаа бөгөөд тоглолтын зохион байгуулагч "Сүнс" хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэнтэй хийсэн ярилцлагыг ЭНДЭЭС уншина уу.
- Монгол цэргийн өдөр, Үндэсний зэвсэгт хүчний 96 жилийн ой, Чингэлтэй дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтнолын эзэд” ёслолын ажиллагаа өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо.
Дэлхий дахинд
- АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шинээр гаргасан зарлиг хэрэгжиж эхлэхээс хэдхэн цагийн өмнө Хавай мужийн Холбооны шүүгч тус зарлигт хориг тавьсан байна.
- Сингапурын Чанги олон улсын нисэх онгоцны буудал тав дахь жилээ дараалан дэлхийн шилдэг онгоцны буудлаар тодорлоо.
- JPL лабораторийн судалгааны багийнхан манай нарны аймгийн хамгийн том биет болох НАР-ыг огторгуйн томруулдаг шил болгон ашиглах санал дэвшүүлжээ.
- Интернэтээр од болоод буй Пусаны Үндэсний их сургуулийн доцент, профессор Роберт Келлигийн гэр бүлийнхэнтэй хийсэн ярилцлагыг ЭНДЭЭС уншина уу.
- Sensor Tower шинжилгээний компанийн тооцоолсноор iOS 11 үйлдлийн систем хэрэглээнд нэвтэрснээр 187 мянган аппликейшн ашиглах аргагүй болох аж.
- Хятадын гар утас үйлдвэрлэгч Oppo компанийн шинэ загвар болох F3 Plus нүүрэн талдаа хос камертай болно.
- АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Ардчилсан намаас 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан Хиллари Клинтон Нью-Йорк хотын даргын сонгуульд өрсөлдөж магадгүй талаар TMZ мэдээлжээ.
- 2011 оны гуравдугаар сарын 15-наас хойш үргэлжилж буй Сирийн хямрал зургаа дахь жилтэйгээ нүүр тулж байна.
- Volvo компани Tesla тэргүүтэй цахилгаан автомашин үйлдвэрлэгч нартай өрсөлдөхүйц загвараа хоёр жилийн дараа худалдаанд гаргах гэж байна.
- АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон анхны гадаад айлчлалаа Азийн орнуудаас эхэллээ. Тэрбээр Токио, Сөүл, Токио хотуудад ажлын айлчлал хийнэ.