B амин дэм нь агаарын бохирдлоос хүний биед үүсэх хор нөлөөг сулруулахад тус болдог болохыг саяхан гарсан судалгаагаар нотолжээ.
Олон улсын судлаачдын баг эрүүл мэндэд хамгийн ноцтой нөлөө үзүүлдэг, агаарыг бохирдуулагч нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM2.5 хэрхэн хүний биед хор уршиг үзүүлдэг талаар судалгаа хийсэн байна.
Тэд өдөр тутамдаа B амин дэмийг хэрэглэх нь PM2.5 тоосонцрын хүний биед үзүүлэх хор нөлөөг багасгадаг болохыг олж тогтоосон байна. Гэхдээ энэхүү судалгаа нь дөнгөж эхний шатандаа явж байгааг онцолсон байна.
Тоосонцор буюу PM нь дотроо том жижиг олон жижиг тоосонцроос бүрдэх агаар бохирдуулагч юм. PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын диаметр 2.5 микрометрээс ихгүй байх ба хүний үснээс 30 дахин жижигхэн юм. “Энэхүү тоосонцор нь маш жижиг учраас бидний амьсгалын зам руу төвөггүй нэвтэрдэг. Цаашлаад уушгины гүн рүү ордог.” хэмээн Хонг Конг хотын их сургуулийн дэргэдэх Эрчим хүч, байгаль орчны сургуулийн профессор Чак К. Чан ярьсан байна. РМ2.5 нь хүний эд эсийг өөрчлөх чадалтай ба эсийн эмгэг болон мутаци нь бидний эрүүл мэндэд хор хөнөөлтэй аж.
ДЭМБ-аас мэдээлж байгаагаар дэлхийн хүн амын 92 хувь нь агаар дахь PM2.5 түвшин нь тогтоосон хэвийн хэмжээнээс хэтэрсэн орчинд амьдарч байгаа гэнэ.
PNAS шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн дээрх судалгаанд сайн дурын 10 хүн оролцсон байна. Судалгааны эхэнд эдгээр 10 хүнийг цэвэр агаараар амьсгалуулж, хүн тус бүрийн хариу урвалыг шалгасан байна. Үүний дараа эдгээр 10 хүнийг дөрвөн долоо хоногийн турш цагт 1000 автомашин явж өнгөрдөг, агаарын бохирдлын түвшин өндөртэй Торонто хотын төв хэсгийн агаараар амьсгалуулсан байна.
Туршилтыг дахин нэг удаа давтах явцдаа судлаачид сайн дурынханд 2.5 мг фолийн хүчил, 50 мг B6 амин дэм, 1 мг B12 амин дэм тус тус агуулсан B амин дэмийн нэмэлт бүтээгдэхүүнийг өдөр болгон уулгасан байна. Үүний үр дүнд дөрвөн долоо хоногийн турш B амин дэмийн нэмэлт ууснаар нарийн ширхэглэгт тоосонцор PM2.5-н хүний биед үзүүлэх хор нөлөөг 28-аас 76 хувь бууруулж чадсан байна.
Судалгааны үр дүн нь агаарын бохирдлоос хувь хүн хэрхэн сэргийлж болохыг харуулсан хэмээн судлаачид үзэж байна. Судалгааныхаа үр дүнг бататгахын тулд агаарын бохирдол ихтэй бүс нутгуудад судалгаагаа цааш үргэлжлүүлэх хэрэгтэй байгаа гэнэ. Эцсийн үр дүнд агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөнөөс B амин дэмийн тусламжтайгаар урьдчилан сэргийлэх боломжуудыг судлах зорилготой байгаагаа судлаачид онцолж байв.
Түүнчлэн агаарын бохирдол ихтэй бүс нутгийн иргэд эрүүл мэндээ хамгаалахын тулд маск зүүж, агаар цэвэршүүлэгч хэрэглэх шаардлагатай хэвээр байгааг онцолсон байна.