-Хөөе Балдаан! Би буруу тоолоод байна уу, энэ мөнгө зузаан нимгэн болчихоо юу, Үүнийг хараач?
-Нээрээ нимгэн, зузаан хоёр юм гээч. Цаанаасаа ингэж хийсэн юм байлгүй дээ.
-Арай ч ингэж хийх учиргүй. Төрийн сүлдтэй жинхэнэ мөнгө юм чинь алдаж, эндэнэ гэж юу байх вэ. Ямар чи бид хоёр шиг улс хийж байгаа биш.
-Үгүй ээ, хар даа! ацаг алдчихаж.
-Алив ээ, нээрээ ацаг шүд алдчихсан байна.
Энэ бол найруулагч Б.Балжиннямын “Ацаг шүдний зөрөө” кино эхлэхийн өмнө гардаг үзэгдлийн харилцан яриа.
Сан бэйсийн хүрээн дэх салбар банкны мөнгөн тэмдэгт дээрх ацаг шүдний ганц алдаагаар хуурамч мөнгө байгааг илрүүлдэг уг кино монголчуудын сэтгэлд хоногшсон бүтээл. Миний хувьд уг киног үзээд хамгийн түрүүнд “чи, бид хоёр шиг улс” хэмээн өөрсдийгөө голонгуй тодорхойлсон сампин цохигчид “Анзаарахын аргагүй жижиг алдааг айхтар олж байна шүү” гэсэн бодол төрдөг. Надтай санал нийлэх хүн ч олон байх.
Хайхрамжгүйгээс гадна бичиг үсгийн боловсрол муутайгаас болж гаргасан алдаа их
Гэхдээ энд 1980-аад оны Монголын кино урлагийн сор бүтээл “Ацаг шүдний зөрөө” киноны талаар өгүүлэх гэсэнгүй. Харин орчин цагт Монгол Улсын төрийн албан бичиг хөтөлж буй хүмүүсийн мэдлэг, ур чадвар ямар хэмжээнд байгаатай харьцуулж хэлэх л гэсэн санаа.
Өөр нэг жишээ, бүр бодит. Үеэл ахыг минь Б. Дагвадорж гэдэг. Төрсний гэрчилгээ, боловсролын үнэмлэх, гэрлэлтийн батлах гээд иргэний баримт дээр энэ нэр нь бичээстэй. Харин иргэний цахим үнэмлэх олгохдоо бүртгэлийн ажилтан нь Б.Давагдорж гээд гаргачихаж. Саяхан байртай боллоо, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр нь Б.Давгадорж хэмээн бичсэн байна. Одоо мань хүн иргэний эрхийнхээ хүрээнд нийгмийн аливаа үйлчилгээнд хамрагдахын тулд үргэлж лавлагаа авдаг талаараа ярьсан юм. Энэ бол төрийн байгууллагын хариуцлагагүй ажилтнуудын буруугаас болж “зөрчилтэй” гэсэн пайз зүүсэн тохиолдлын ердөө нэг нь.
Харин одоо "Зөв амьдрал" ТББ-аас нийслэлийн зарим захын дүүрэгт явуулсан судалгаанд анхаарлаа хандуулъя. Тус байгууллага Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нийт дөрвөн хороонд иргэний бүртгэл, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээний хүртээмжийн талаар судалсан аж. Нийслэлийн захын гэр хороололд иргэний бичиг баримтгүй, хаягийн бүртгэлгүй иргэн олон байдаг. Иргэний үнэмлэхээ аваагүй, хаяж үрэгдүүлсэн, бусад шалтгаанаар бичиг баримтгүй болсон иргэдээс гадна өөрөөс огт шалтгаалахгүй буюу төрийн ажилтны хайхрамжгүй гаргасан алдаанаас болж олон жил бичиг баримтгүй яваа хүн цөөнгүй байжээ.
Зөрчилтэй хүмүүсийн 10.6 хувь нь төрийн ажилтны буруугаас болжээ
Тухайлбал, Баянзүрх дүүрийн 22 дугаар хорооны иргэн О.Б нь “Иргэний үнэмлэхээ авахаар УБЕГ-т очиход аль хэдийнэ миний үнэмлэхийг өөр хүн авчихсан байсан. Тагнуулынханд бүртгүүлсэн. Иргэний бичиг баримтгүй гурван жил болж байна” хэмээжээ.
Мөн тус дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Г.О “Бүртгэлийн ажилтны буруугаас регистрийн дугаар давхар олгогдсон. Үүнээс болоод өнгөрсөн хугацаанд төрөөс олгосон хишиг, хувь гэх мэт янз бүрийн халамжуудад хамрагдаж чадаагүй” гэсэн байна. Бүр шинээр төрсөн хүүхэддээ гэрчилгээ авах гэтэл хүүхдийнх нь нэрээр аавыг нь овоглоод биччихсэн тохиолдол ч гарсан байна. Энэ мэтчилэн судалгаанд оролцсон нийт иргэний бичиг баримтгүй, эсвэл зөрчилтэй хүмүүсийн 10.6 хувь нь төрийн ажилтны буруугаас болсон байжээ.
Гэтэл иргэний үнэмлэх нь төрийн үйлчилгээ авах үндсэн баримт бичиг болдог. Иргэний үнэмлэхгүй болохоор эмнэлэгт үзүүлэхдээ ч танил талаараа дамжуулах, төлбөр төлөх зэргээр ямар нэгэн байдлаар аргалахаас аргагүй. Байдал энэ хэвээр байсаар байвал төрийн үйлчилгээнээс гадна, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг хүртэж чадахгүй үлддэг бүхэл бүтэн давхарга бий болох байдал ажиглагдаж байна. Харин энэ талаар тодруулахаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан боловч ямар нэгэн тайлбар өгөх хүн олдсонгүй. Мэдээлэл өгөх түвшний мэргэжилтэн нь байхгүй байна гээд буцаалаа.
Яамны вэб хуудсан дахь жижиг зарлалаас есөн алдаа олсон байна
Түүнчлэн төрийн албан хаагчдын бичиг, үсгийн боловсролын асуудал хөндөх ёстой сэдвийн нэг болжээ.
Америкт амьдарч буй монголчуудыг нэгтгэдэг цахим сүлжээ / www.dayarmongol.com/ зөв бичих дүрмийн алдаа засдаг булан ажиллуулж буйгаа нийтлэлч М.Саруул бичсэн байна. Төрийн албан ёсны сайтуудаас түүсэн алдаагаа тэрбээр “бөөс” хэмээн нэрийддэг аж.
Тодруулбал, боловсролын яамны вэб хуудасны нэгэн жижиг зарлалаас есөн алдаа олсон бол, ШУА-ийн сайт дахь гуравхан өгүүлбэр бүхий шинэ номын мэдээнээс 22 “бөөс” түүсэн талаараа дурдсан байна. Түүнээс гадна төрийн байгууллагуудын хоорондоо явуулсан албан бичгүүд, удирдах албан тушаалтны гаргасан захирамж, шийдвэрүүд дээрх үг үсэг болон, хэл найруулгын алдаа гэж тамтгаа алджээ.
Тиймдээ ч Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж буй хүмүүсээс авдаг сорилын нэг нь монгол хэл. Их, дээд сургууль төгссөн, шалгалтад өндөр оноо авсан хүмүүс хүртэл энэ сорил дээрээ унах нь элбэг байгаа нь уг асуудалд анхаарах цаг болсныг сануулж байна.
Б.Энхжаргал