Бага насны хүүхдийн логик сэтгэлгээ, танин мэдэхүйг хөгжүүлэх “Багачуудын музей” Шангри-Ла моллд нээгдлээ.
Уг музей нь “музей” гэсэн тогтсон ойлголтыг эвдэж 2-7 насны хүүхдүүдийн онцлогт тохирсон, тоглонгоо танин мэдэх үзмэрүүдээс бүрджээ. Өөрөөр хэлбэл тус музейн үзмэрийг хүүхэд өөрийн гараар тоглож үзэх боломжтой бөгөөд эхний удаад барилга байшин, тохижилтын сэдэвтэй байгаа юм.
Музейн Медиа, арга хэмжээ хариуцсан ажилтан Т.Оюунтүлхүүр “Багачуудын музей Азид саяхнаас дэлгэрч эхэлж байна. 100 гаруй жилийн өмнөөс багачуудад зориулсан музейг АНУ-ын томоохон хотуудад байгуулж эхэлсэн. Музей гэхээрээ заавал шилэн хоргоны цаана байрлах үзмэрүүдийг үзүүлэх ёсгүй. Багачуудад зориулсан музейн онцлог нь тухайн хүүхдэд тоглохын хажуугаар суралцах боломж олгодог. Манай анхны үзмэр болох “Барилгачин найзууд”-ыг маш олон жилийн судалгааны үр дүнд Канадын Тобогган дизайн компанид үйлдвэрлэсэн. Энэхүү үзмэр нь хүүхдийн логик сэтгэлгээ, хөдөлгөөний эвсэл, багаар ажиллах чадварыг хөгжүүлнэ. Олон хүүхэд үзмэр хүрсний дараа шинэ үзмэрийг тавина” гэв.
Цаашид тус музейн хамт олноос эцэг, эхчүүдийн оролцоог дэмжсэн, бага насны хүүхдүүдийн оюун ухааныг тэлэх өдөрлөгүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. “Барилгачин найзууд” үзмэр нь ирэх зун хүртэл багачуудад нээлттэй байх бөгөөд албан ёсны нээлтийн арга хэмжээгээ энэ амралтын өдрүүдэд товложээ.