Их Британийн “Charities Aid Formation” буяны байгууллагаас энэ онд улс орнуудын буяны ажилд оролцсон байдлын чансааг (World Giving Index 2016) гаргажээ.
2016 онд дэлхийн хамгийн өгөөмөр улсаар Мьянмар шалгарсан байна. Тус улс сүүлийн гурван жил дараалан энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Мьянмарын насанд хүрсэн хүн амын 70 хувь нь буяны ажилд мөнгө хандивладаг гэж судалгаагаар гарчээ.
Харин удаах байрт дараах улсууд орсон байна.
Байр | Улс | Хүн амын хэдэн хувь нь |
2 | АНУ | 61% |
3 | Австрали | 60% |
4 | Шинэ Зеланд | 59% |
5 | Шри Ланк | 57% |
6 | Канад | 56% |
7 | Индонези | 56% |
8 | Их Британи | 54% |
9 | Ирланд | 54% |
10 | Арабын Нэгдсэн Эмират Улс | 53% |
Жагсаалтын сүүлд Хятад улс орсон бол ОХУ 126 дугаар байр эзэлсэн байна. Монгол орон энэхүү чансаанд 140 орноос 27 дугаар байр эзэлжээ. Манай орны хүн амын 50 хувь нь буяны байгууллагад хандив өгч байсан бол 45 хувь нь сайн дурын тусламжийн ажил хийсэн, 39 хувь нь зовж зүдэрсэн танихгүй хүнд тусалж байсан байна. Манай улсын хувьд өнгөрсөн жил энэ жагсаалтад 52 дугаар байрт орж байжээ.
Тус байгууллага тухайн орны ард түмнийг буяны байгууллагад хандив өгсөн эсэх, сайн дурын ажилтнаар ажиллаж байсан болон зовж зүдэрсэн танихгүй хүнд тусалж байсан гэсэн гурван үзүүлэлтээр энэхүү чансааг гаргадаг аж.
Эх сурвалж: World Giving Index 2016