Монгол Улсын боксын спортын гавьяат дасгалжуулагч, Монголын мэргэжлийн боксын спортын “Загалмайлсан эцэг” хэмээх Гонгоосүрэнгийн Оюунболдтой ярилцлаа.
Мэргэжлийн боксын Д.Лхагва, Э.Цогтжаргал, Ч.Цэвээнпүрэв, кикбоксын дэлхийн аварга Б.Бат-Эрдэнэ, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ нарын шилдэг тамирчдын багш гэдгийг спорт сонирхогчид мэдэх биз ээ.
АЛДААГАА ЗАСАХГҮЙ БОЛ БОКСЧИД 2017 ОНЫ ДАШТ-ЭЭС ХООСОН ИРНЭ
-“Рио-2016” олимпийн наадамд Монголын боксын шигшээ баг зургаан тамирчинтай оролцож Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн. Бээжин, Лондоны олимпийн амжилтад яагаад хүрээгүй вэ гэдгийг та юу гэж дүгнэж байгаа бол?
-Боксын гол амжилт бол сургалтаас л хамаарна. Гэтэл сүүлийн үед энэ сургалт алдагдчихсан. Энэ нь гэхдээ дасгалжуулагч нараас хамааралтай биш. АЙБА дүрмэндээ маш их өөрчлөлт оруулж байгаатай холбоотой. Бадар-Ууган, Сэрдамба нарыг олимпийн медаль хүртдэг үед бол боксчид рингэнд тойрч гүйж, зууралдаж тоглоод л медаль авдаг байлаа. Тэгэнгүүт АЙБА өөрчлөлт хийж хүнд цохилтын буюу мэргэжлийн боксын тал руу шилжүүлж хажуугийн шүүгчийн оноо өөрчлөгдсөн. Үүнээс болж ялалт авах нөхцөл нь өөр болчихсон.
Гэтэл Риогийн олимпод манайхан үүнд бэлдсэнгүй. Хуучнаар өрсөлдөгчөөсөө зугатах, барьж зуурах гэсэн школоор тоглоод. Риогийн олимп бол яг мэргэжлийн боксын дүрмээр шүүсэн. Тайлбарлагч манай боксчинд оноо өгсөнгүй л гээд байх юм. Үнэн хэрэгтээ яг оносон хүчтэй цохилт байгаагүй. Олон шалгуурыг давсан дэлхийн шилдэг шүүгч нарт буруу өгч болохгүй. Өөрсдөөсөө буруу хай. Хүчтэй цохь. Сургалтаа өөрчилж алдаагаа одоо зас. Тэгэхгүй бол 2017 оны дэлхийн аваргаас дахиад л хоосон ирнэ.
-Сургалтын арга барилыг яаж өөрчлөх ёстой юм бэ?
-Боксын ирээдүйн хөгжлийн замналыг мэргэжлийн, сонирхогчийн бокс гэсэн хоёр аргаар зэрэг явуулах хэрэгтэй. Хоёр тусдаа биш хоорондоо бэлтгэл хангалцаад явах хэрэгтэй. Мэргэжлийн бокст рингэнд зугатдаг, толгойгоо барьдаг, хамгаалдаг, зуурч тоглодог хүн тэнцдэггүй юм.
Н.Төгсцогт мэргэжлийн бокст тэнцсэн шалтгаан нь энэ. Н.Төгсцогт өрсөлдөгчөө хугацаанаасаа өмнө нам цохиод унагааж байна гэдэг мэргэжлийн боксын мөн чанарыг одоо мэдэрч байгаа байх. Хүнд цохилтоор жинхэнэ цэвэр ялалт авч байж боксчин хүн кайф авдаг. Лхагваа, Цэвээнпүрэв хоёр яагаад дэлхийн аварга болсон бэ гэвэл БНСУ, Тайвань, Тайланд, Европт очиж тоглож клубуудэд бэлтгэл хийж маш олон тоглолт хийсэнтэй л холбоотой. Н.Төгсцогт АНУ-д яг л ийм байгаа. Хот, хотоос тулалдах гэж өөр өөр хүн ирж байгаа. Ингэж байж дээшээ гарна.
-Та Н.Төгсцогтыг мэргэжлийн боксыг сонгоход баярласан байх нь ээ?
-Тэгсэн. Н.Төгсцогт олимп, дэлхийн аваргаас медаль хүртчихсэн юм чинь. Одоо бол боксын гүнзгийд орж мэргэжлийн түвшинд очиж өндөр амжилт гаргахын тулд зөв алхам хийсэн. Ийм хүнийг л боксчин гэж үнэлнэ. Бадар-Ууган, Сэрдамба хоёр олимп, дэлхийгээс медаль аваад л спортоо орхилоо. Нас нь залуу, дахиад олимп байсан ч харамсалтай нь болсонгүй.
-Н.Төгсцогтын тоглолтуудыг үзэж байна уу та. Эхний зургаан өрсөлдөгчөө хугацаанаас өмнө яллаа. Тун удахгүй долоо дахь тулаанаа хийх гэж байна?
-Харж байгаа. Манай сургалтад маш том алдаа байдаг. Зааланд хоёр хүүхэд л хоорондоо бэлтгэл хийгээд байдаг. Нэг, нэгнийхээ баруун, зүүн цохилт, барилыг нь мэддэг болчихсон. Ийм болохоор Төгсцогт, Мөнх-Эрдэнэ нар клубийн хүүхдэд ялагдаж байсан удаатай.
Бие, биенийхээ хамаг юмыг мэдчихээр бэлтгэл хангалцсан болохгүй. Лхагваа, Үйтүмэн хоёр нэг жинд байсан. Лхагваа мэргэжлийн бокс руу явж ганц боломж гарч Үйтүмэн дэлхийн аваргаас медаль авч гавьяат болсон. Хэрвээ Лхагваа мэргэжлийн бокст ороогүй бол Үйтүмэн юу ч үгүй үлдэх байсан.
У.МӨНХ-ЭРДЭНИЙГ ОЛИМПОД ЯВУУЛЧИХ ГЭЭД МИНИЙ ҮГ АВСАНГҮЙ
-ОХУ-д боксын багш-дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн гурван эрхмийн нэг та. Шигшээ багт хоёр ч удаа дасгалжуулагчаар ажилласан байсан хүний хувьд залуу багш нартаа зааж зөвлөдөг үү?
-Залуу хүмүүс өөрсдөө мэдээд хийх нь зөв. Хүн ажлаа хийж байхад дундуур нь ороод илүү үглээд байх дургүй л дээ би. Авахгүй ч байх. Ганц жишээ хэлье. У.Мөнх-Эрдэнийг дэлхийн аваргад явуулахгүй гээд асуудал үүссэн. Судалгаа хийхэд У.Мөнх-Эрдэнэ шууд хүрэл медаль дээр бууж байхад сорил хийнэ гээд шуугиад эхэлсэн. Хөх хотод дасгалжуулагчаар ажиллаж байгаад бэлтгэлээ хаяаад аргаа бараад Монголд ирлээ.
“Ганзориг оо та нар алдаж байж болно. Ганц медаль хүртэх тамирчнаа авч явахгүй гэдэг нь яаж байгаа юм. Та нар онол үзээгүй байж болно, сургуулийн төгсөөгүй байж болно” гэтэл урдаас янз бүрийн л шалтаг хэлсэн. Өндөр зэрэглэлийн тамирчны сэтгэл судлал гэж өөр шинжлэх ухаан бий. Тамирчин хүн өндөр зэрэглэлд хүрчихээрээ дасгалжуулагчаас тэр хэмжээндээ илүү юм шаардаад ирдгээс маргаан гардаг. Сэтгэл судлалыг нь үзчихсэн бол Ганзориг тэвчээд зохицуулчих байлаа. Одоо Отгондалай бол шал өөр сэтгэл зүйтэй болчихсон л байгаа.
-У.Мөнх-Эрдэнэ гавьяат таны таамагласнаар ДАШТ-ээс хүрэл медальтай ирсэн шүү дээ?
-Тийм. Сорил болоод У.Мөнх-Эрдэнэ явахаар болоход "АЙБА-д рейтингээрээ нэгд явж байгаа хүнийг ингэж доош нь хийж л байдаг. Та нарын бэлтгэлийг харлаа. 10 жилийн сургуулийн дугуйлангийн л бэлтгэл. ДАШТ-ий бэлтгэлийг ингэж хийдэггүй юм. У.Мөнх-Эрдэнэ ганцаараа медальтай ирнэ” гэж хэлчихээд л гарсан.
Хоёр гавьяат тамирчинтай, бүгд ОУХМ цолтой маш том бүрэлдэхүүн ДАШТ-д явсан. Боксын түүхэнд ийм том цолтой команд явж байгаагүй. Мөнх-Эрдэнэ зоо ахлаж тулалдаад л хүрэл медальтай ирсэн. Өшөө илүү бэлтгэлтэй, дарамтгүй явсан бол өнгө нь хувирах л байсан гэж харамсдаг л юм. Олимпод сая Мөнх-Эрдэнийг явуулчих. Зоо ахална гээд хэлтэл миний үг аваагүй. Риогос хошой медальтай ирэх л байсан. Энэнээс хойш илүү үглэхээ больсон.
-Та их л өндөр шаардлагатай хатуу дасгалжуулагч байсан болов уу?
-Шаргуу хөдөлмөр, хатуу шаардлага дээр спортын амжилт гардаг юм. Шавь нараа зоддог хатуу багш байсан нь үнэн. Яах гэж зодож байгаа юм тэнгэрт гаргахын тулд. Тэрнээс шалаа угаадаг тамирчин болгох гэсэндээ гар хүрээгүй.
Пусаны Азийн тоглолтын бэлтгэлд гарчихсан байтал овоо боломжийн гэсэн тамирчид нь сахилга бат алдангуут бүгдийг нь хөөсөн. Архагууд бэлтгэл сургуулилтанд партнёр болж чаддаггүй, уруу татдаг. Тамхи татна, архи ууна, битгий чанга цохь энэ тэр гээд залуучуудаа дарамтлаад байдаг. Ийм хүмүүстэй явахаар бэлтгэл гарсан болохгүй.
-Дасгалжуулагчаар ажиллах санал танд ирж байна уу?
-АНУ, БНСУ, Европ тивд мэргэжлийн чиглэлээр, Хөх хотод сонирхогчийн бокст ажилласан. Хүний газар хүний хүн бэлдэнэ гэдэг хэцүү юм билээ. Эх орон бодогдоод. Одоо бол сургалтын талаар ном бичиж байна. Бэлтгэл гэхээр группийн хэмжээнд байдгаа болих хэрэгтэй. Ажиллах чадварыг сайжруул. Өдөрт 1.30 минут бэлтгэл хийвэл ямар ч үр дүнгүй.
Харахад л мундаг харагдахаас яг оноо болох цохилт муу. Яван, яван чангарах ёстой. Гэтэл хүүхдүүд раундаас раундад сулрах юм. Тэвчээр суугаагүй, ажиллах чадвар муугийнх. Мэргэжлийн боксчид 8-10 раунд тоглодог. Раунд нэмэгдэх тусам улам хүчтэй болдог. Ийм болохоор хослуул гээд байгаа юм. Мэргэжлийн тамирчин бол гэж байгаа юм биш. Бэлтгэлээс нь их юм сур.
-Боксын холбооны ээлжит их хурал ирэх сард болно. Үе, үеийн холбооны ерөнхийлөгчдөөс хамгийн сайн ажилласан хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Боксын холбооны ерөнхийлөгчөөр ажиллах хүсэлтэй хүмүүс олширсон. Төрийн мөнгийг холбоодын данс руу угаах зорилготой хүмүүс ингэж улайрдаг юм. Ганцхан Ш.Сайхансамбуу сэтгэл гаргасан, боксын спортыг хөгжүүлэх гэж санаа тавьсан, өөрийнхөө мөнгийг зарцуулсан. Энэ хүний хамгийн том гавьяа дэлхийн хэмжээний дөрөв, Азийн 12 шүүгч бэлтгэсэн.
2002-2004 оны олимпийн циклд Сайхансамбуу ерөнхийлөгч би ахлах дасгалжуулагчаар ажиллахдаа спортын мастер цолгүй шигшээ баг байгуулж байлаа. Шигшээ баг дөрвөн тамирчин, нэг багшийн орон тоотой байхад Сайхансамбуу 10 хүнийг өөрөө цалинжуулсан. Олимпийн эрх авах ганц зорилго тавьж У.Мөнх-Эрдэнэ биелүүлсэн. Батхүү, Содгэрэл, Мөнх-Эрдэнэ нар тивээс медаль хүртэж ОУХМ болсон. Хоёр жилийн хугацаанд шүү дээ.
-Холбоодын дансаар мөнгө угаана гэхээр...?
-Төрийн байгууллагаас ТББ-ын данс руу мөнгө оруулахаар хэн шалгах юм. Холбооны ерөнхийлөгч болох гээд булаацалдаад байгаа нууц нь энэ. Хэн хяналт тавих юм. Дасгалжуулагч, тамирчин үү үгүй л байхгүй юу. Холбоонд 10 мянган доллар өглөө гэдэг. Эргээд гадны шүүгчид хахууль болгоод өгчихсөн, тамирчинд зарцуулсан л гэдэг юм. Би насаараа шахуу 40 жил спортод бүх шатны ажил хийж явсан хүн. Монголд спорт холбоод яаж ажилладагийг мэднэ.
-Та хэлсэн үгэндээ эзэн болох байх. Гэтэл одоо холбоодод шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтын эрх мэдлийг өгөх журам батлах гээд дуншиж байгаа?
-Х.Баянмөнх аварга спортын газрын даргаар тавигдсаны дараа төр эрх мэдлээ холбоодод өгч үзсэн. Гэтэл олимп, дэлхийн аваргаас ямар ч медальгүй ирцгээсэн. Дасгалжуулагч, тамирчин хэн ч хариуцлага хүлээхгүй, мөнгө өгөх газаргүй болсон. 2000 оны олимпоос хоосон ирээд 2002 оноос буцаад төр авч байсан гашуун түүхтэй.
Холбоод тийм мундаг байсан бол 40 гаруй жилийн дотор олимпийн аварга төрүүлэх нь яасан юм. Биеийн тамир спортын газар спортоо гүнзгий мэддэг хүн цөөхөн байна. Ийм учраас өрөөсгөл хандаад байна. Бүхэн бүтэн Монгол Улсын шигшээ багийн сонгон шалгаруулалтыг ТББ хариуцна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Биеийн тамир спортын тухай хуулинд шигшээ багийг хэрхэн байгуулах талаар заачихсан байхад зөрчих гээд сууж байх юм. Тэрийг нь мэдэж байгаа хүн энэ яамдад байгаа юм уу.
-Өнөөдрийн нөхцөл байдалд холбоодод өгөхийг эсэргүүцэж байгаа хүмүүс олон байна. Холбоод төлөвшөөгүй байна, дотоод уур амьсгал, хэрүүл уруул нь тасрахгүй байгаа нь эсэргүүцэлтэй тулгарах том шалтгаан болж байх шиг?
-Боксоор төлөөлүүлж ярьсан болохоос бүгд адил. Жүдогийн холбоо харин сайн ажиллаж байгаа. Холбоо ах дүү танил тал нутаг усаараа нэгдчихээр яаж хариуцлага нэхэх юм. Дөрвөн жил татварын мөнгөөр идэж уучихаад медаль авсангүй гээд л ажлаа өгөөд л алга болно. Риогоос медальгүй ирсний гээд хэн уучлалт гуйж, хэн буруугаа хүлээсэн юм.
Өнөөдрийг хүртэл Биеийн тамир спортын газрын даргаар олигтой ажилласан хүн хэн байгаа юм. Социализмийн үед намын төв хорооноос буусан нөхдүүд цалингаа хамгаалахын тулд томилогддог байлаа. Зах зээлийн үед шилжсэнээс хойш намын харъяаллаар дандаа хачин юмнууд дарга боллоо.
Спортын бус, сургууль соёл төгсөөгүй. Ж.Батсуурь сайдтай холбооны сургуульд хамт ажиллаж байсан. Аймгийн Засаг дарга байсан хүн спорт мэдэх үү. 2016 онд мөнгө, хүрэл хоёр л медальтай ирлээ. Амжилт нь уруудаж байхад төр өөрөөсөө зайлуулж ТББ-д эрх мэдлээ шилжүүлбэл дэндүү харамсалтай. Төр хариуцлагаас зугатаж байна уу үгүй бол өөрсдөө хийх чадваргүй болчихсон юм уу.
-Дандаа мууг нь яриад яахав. Спортод хамгийн их сэтгэл гаргасан төрийн том төлөөлөл хэн байна?
-2002 оны шигшээ багт ажиллаж байсан хамгийн бахдам үеэ эхлээд дурсмаар байна. Солийн Магсар гэж агуу хүнээр зангидуулж байтын Бадамхатан, буудлагын спортыг хөл дээр нь босгосон Алтанцэцэг, чөлөөт бөхөд Дамдиншарав, жүдо бөхийг Насантогтох гээд. 2004 онд олимпоос медаль хүртээгүй гээд бүгдийг нь ажлаас халаад танил тал нутгийнхаа хүмүүсийг ажилд авсан. Бид бүхний тавьсан бэлэн суурин дээр нэр алдарт дурлагсад очиж томилогдсон. 2008, 2012 оны олимпийн медальд хүргэсэн хүн бол С.Магсар шүү. 2002 оны суурин дээр түлхээд л явж байгаа. 8-12 жилийн бэлтгэлийн үр дүн гараад одоо уруудаж байгаа юм. Одоо дахиад шинээр эхлүүлэхгүй бол оройтно шүү. Спортын салбарт түүхэн гавьяатай хүн бол Н.Энхбаяр.
-Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч үү?
-Тийм. Ерөнхий сайд байхдаа ард түмэн 60 жил олимпийн аварга хүлээлээ. Төрөөс юу хэрэгтэй вэ гэж шигшээ багийн багш нарыг хүлээж авч уулзсан. Олон улсын байгууллагадаа татвараа төлөөгүй олон холбоо байсан. Татвараа төлөөгүй хүмүүс тэмцээнд очиход Монгол гуйлгачид л гэж хандана шүү дээ. Тэгээд шууд л МИАТ, Эрдэнэт, Төмөр замд үүрэг өгөөд шууд холбоодод туслалцаа үзүүлсэн.
2004 онд олимпоос ирэхэд онгоцноос буухад Энхбаяр ерөнхийлөгч шууд автобусаар авчраад хүлээж авсан. Тэр үед “Элбэгдорж оо чамд хүлээлгэж өглөө шүү. Медалийн буухиа ямар ч гэсэн эхэллээ. 2008, 2012 онд олимпийн аваргатай болох учиртай” гээд шампанск тулгаж байлаа. Ингээд л 2008 онд хошой аваргатай болсон. 2012 онд таван медальтай ирсэн. Элбэгдорж ерөнхийлөгчийн санаачилж насан туршийн тэтгэлэг бол маш том урамшуулал, хөшүүрэг болсон.
-Та бид хоёрын ярилцлага өндөрлөж байна. Таны шулуун шударга яриа магадгүй их л олон хүний дургүйг хүргэхээр л болчихов уу даа?
-Хатуу үгнээс юм авах ёстой. Би ч гэсэн хатуу үгнээс өөртөө тусгаж биеээрээ тулаад л ирсэн. Муудсан зүйл алга. Зууны манлай Магсараас авахуулаад олон шилдэг дасгалжуулагчаас зэмлэл сонсч магтуулж ч явлаа. Цэвээнпүрэв дэлхийн аварга хүртсэнийхээ дараа “Ээж намайг төрүүлсэн юм. Багш минь намайг тэнгэрт хүргэсэн юм” гэж хэлсэн байсан. Спорт биднийг ингэж л хүмүүжүүлдэг.
Өөрийнхөө шавь нарыг тэнгэрт хүргэх гэж зовж яваа олон багш нарыг бодохоор өр өвдөж байна. Хөлс хүчээ гаргаж яваа тэр юу ч мэдэхгүй тамирчдыг бодохоор уйлмаар санагдах юм. Энэ олон тамирчны хувь заяагаар холбоод, дарганцарууд тоглох болоогүй шүү. Хүн хөдөлмөрийн үр дүнд амжилтанд хүрдэг юм. Гэтэл өнөөдөр хүний бэлэн бүтээгдэхүүн авч дэлхийгээс медаль авахуулаад гавьяат дасгалжуулагч авах гэсэн хүмүүс л байна. Спортыг ул суурьтай хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа хүн байна уу. ТББ хүний хувь заяагаар тоглох эрхгүй шүү. Токиогийн олимпоос хоосон ирэх эхлэлийг тавих гэж байна шүү.